Угаартаж болзошгүй байсан 98 иргэнийг аварчээ

2017-10-05 Нийгэм 0

Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 43 дугаар байрны суурийн давхараас утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр орой 18:47 цагт ирүүлснээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги ажилласан байна. Дуудлагын дагуу очиход суурийн давхарт хэрэглээний халуун ус халаах зориулалтай 1 тн багтаамжтай 4 ш халаагчийн гадна дулаалга шатаж байсныг нэмэлт дуудлагаар 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргаж албан хаагчид шуурхай ажиллаж унтраасан байна.
Гал түймрийн улмаас тус байрны 1-9 давхар бүхэлдээ утаанд автсан байсан тул иргэдийг утаанд хордож амь насаа алдахаас урьдчилан сэргийлж 98 иргэнийг гарган Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн эмчтэй хамтран 69 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ. Үүнээс хордсон байж болзошгүй 4 сартайгаас 8 насны 14 хүүхдийг ЭХЭМҮТ-д хүргэж яаралтай үзлэгт хамруулсан байна. Эмнэлэгт хүргэгдсэн хүүхдүүдийн биеийн байдал 21:30 цагт сайжирч хэвийн болсон тул эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна.

Холбоотой мэдээ

Март-8-ны тоглолт, арга хэмжээнүүдийг хойшлуулах саналыг УОК-т хүргүүлжээ

Нийслэлийн Онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна. УДЭТ-ын "Анна Каре

2021-03-07

УДЭТ-аас коронавирусын халдвар илэрсэн тул 7-14 хүртэл тоглолт хийхгүй

Улсын Драмын эрдмийн театрын ажилчдаас коронавирусийн халдвар илэрсэн тул тус театрын зүгээс гуравду

2021-03-07

Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа эхлэхэд 4 сар үлдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах шинэ нисэх онгоцны буудл

2021-03-07

Санал асуулга

Хичээл сургууль 4 сарын 1-ээс танхимаар орох нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...