Нийслэлийн орон сууцны мэдээллийн санг танилцууллаа

2017-10-06 Нийгэм 0

Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтаны шуурхай хуралдаанд “Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-ын дэд захирал А.Энхманлай “Нийслэлийн орон сууцны мэдээллийн сан”-г танилцууллаа.

Нийслэл хотын хэмжээнд орон сууцны асуудлыг төвлөрүүлэн нэгдсэн мэдээллийн санг байгуулж иргэд, хувийн хэвшил болон төрийн байгууллагууд зэрэг орон сууцны салбарт оролцогч бүх талууд нэгдсэн мэдээлэл авах боломж, нөхцлийг бүрдүүлснээр нийслэлийн хэмжээнд орон сууцны бодлого, төлөвлөлтийг цогцоор хийж гүйцэтгэх, орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг бий болгох, нийлүүлэлтийн илүүдлийг багасгах, түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх, улмаар зах зээлд борлуулагдаагүй байгаа ашиглалтад бэлэн болсон орон сууцнуудыг орон сууцгүй иргэдтэй холбох, орон сууцны үнэ болон орон сууцны түрээсийн үнийг тогтвортой байлгах зэрэг ач холбогдолтой юм.

Төсөл хэрэгжүүлэгч барилгын компаниуд орон сууцны мэдээллийн санд хандсанаар судалгаанд хамрагдсан иргэдийн мэдээлэл болон орон сууцны эрэлт, нийлүүлэлт, санхүүжилтийн талаарх мэдээллийг дүүрэг, хороо зэргээр бүсчлэн статистик тоон үзүүлэлтээр харах, мөн газар, дэд бүтцийн талаарх мэдээллийг газарзүйн мэдээллийн систем дээр харах боломжтой. Ингэснээр Барилгын бизнес эрхлэгчид төсөл хөтөлбөрөө хаана хэрэгжүүлж, хэрхэн борлуулах, орон сууц худалдан авах, түрээслэх хүсэлтэй иргэдийн мэдээлэл, бодит эрэлтэд тулгуурлан, газар, дэд бүтэцтэй уялдуулан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.

Харин иргэд нийслэлийн орон сууцны мэдээллийн сангийн www.nosk.ub.gov.mn хаягаар хандан орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэлд бүртгүүлснээр “Нийслэлийн Орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-аас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болон орлогод нийцсэн орон сууц, түрээсийн орон сууцанд хамрагдах боломжтой юм.

Мөн та тусгай хэрэглэгч болсноор хаана ямар төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа талаар болон орон сууцны нийлүүлэлтийн мэдээллийг авах дүүрэг хороо зэргээр бүсчлэн харж болно.

Холбоотой мэдээ

МСНЭ-ээс сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд дахин саад учруулахгүй байхыг шаардав

Төв талбайд болж буй үйл сурвалжлахаар очсон сэтгүүлчдийн биед цагдаагийн алба хаагчид халдаж буй би

2021-05-06

Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ. Тодруулбал, Бүх нийтийн бэл

2021-05-06

Манай Улсын иргэн бүрд өдөрт 3 ширхэг янжуур тамхи ногдож байна

2018 оны судалгаагаар манай улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг нь буюу нийт хүн амын 27 хув

2021-05-06

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт