УИХ-ын гишүүн асан Ц.Дашдорж Хоёр дах 60 тэрбумын эзэн мөн үү

2017-10-06 Ярилцлага 0

УИХ-ын гишүүн асан Ц.Дашдорж Хоёр дах 60 тэрбумын эзэн мөн үү

УИХ-ын гишүүн асан Ц.Дашдорж нэгэн үе УИХ дах нөлөөллөө ашиглан өөрийн эзэмшлийн Монгол Тамхи Со компанийг гаалийн татвараас үлэмж хэмжээгээр чөлөөлүүлэн 60 тэрбум төгрөгийг намынхаа дараагийн сонгуульд зарцуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр хөвөрч байсан билээ. Түүнийг ингэж хардах үндэслэл бодитой байгаа нь дараах баримтаар нотлогдож байгаа бөгөөд тэрээр 2016 онд Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхдаа УИХ-ын 27 тоот тогтоолыг албан тушаалаа ашиглан өөртөө ашигтайгаар батлуулж, компани нь 5 хувийн гаалийн татвар төлөхөөр болж байжээ. Ц.Дашдоржийн эзэмшдэг Монгол Тамхи Со компани нь үндэсний үйлдвэрлэгч компани гэгддэг ч үнэн хэрэгтээ 70 хувийн Хятадын хөрөнгө оруулалттай компани юм байна. Энэ талаар өнөөдөр Үндэсний аюулгүй байдал судалгааны төвийн тэргүүн Д,Төмөрбаатар сэтгүүлчдэд зориулан мэдээлэл хийлээ. Уг судалгааны төвийн тэргүүний хэлж буйгаар Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн байсан энэ эрхэм өөрийн эзэмшлийн тамхины үйлдвэрийг татвараас чөлөөлүүлснөөр ирэх гурван жил 60 тэрбум төгрөгийг татвараас бултуулах хуулийн заалт оруулж батлуулсан байна. 60 тэрбумын хэрэг бол сүүлийн 20 гаран жил Монголын төрөөр тоглосон нам дагнасан гэмт бүлэглэл зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ард түмний сонгох, сонгогдох эрхэд ноцтой халдаж, Монгол хүнийг хамгаалан үйлчлэх үүрэгтэй төрийн албан тушаалыг 10-100 тэрбум төгрөгөөр үнэлэн санаатайгаар зохин байгуулалттайгаар зөрчсөн үйлдэл илчлэгдэж түүхэнд 60 тэрбумын хэрэг гэж тэмдэглэгдэн үлдэж байна. Энэ гутамшигт гэмт үйлдлийн шуугиан намжаагүй байтал дараагийн 60 тэрбумын асуудал сөхөгдөж байгаа нь энэ юм. Энэ нь Монгол Тамхи Со компанийг эзэмшдэг, УИХ-ын гишүүн асан Ц,Дашдоржид холбогдох гэмт үйлдэл болно. Тэрээр өөртөө хууль захиалж батлуулаад тамхины импортын татварт тавхан хувийн хөнгөлөлт эдэлсэн нь бидний судалгааний үр дүнд тодорхой болсон. Ц.Дашдорж ямар учраас ийм давуу эрх эдлэх болов гэхээр үндэсний үйлдвэрлэгч гэдгээр ийм давуу эрх эдэлжээ. Харин Монгол улсын хуулиар үндэсний үйлдвэрлэгч гэдэг нь тухайн үйлдвэрлэл эрхэлж буй компанийн түүхий эд болоод бүтээгдхүүний 70 хувь нь үндэсний бүтээгдхүүн байж үндэсний үйлдвэрлэгч гэж тооцогддог. Гэтэл Монгол Тамхи Со компанийн 70 хувь нь Хятадын хөрөнгө оруулалттай. Тус компани бүх түүхий эд, бэлдэцээ бүгдийг нь урд хөршөөс оруулж ирж үйлдвэрлэл явуулдаг. Тэр нь тэгээд хүний биед маш хортой. Өнөөдөр Монгол улсын эдийн засгийн байдал хүнд байгаа энэ цагт тамхи татдаг хүмүүс тэдний үйлдвэрлэсэн тамхи руу хошуурч Ц.Дашдорж гэдэг энэ хүн хагартлаа баяжиж байгаа нь тодорхой болж байна. Монгол тамхи Со компани зөвхөн татварын зөрүүгээр гэхэд энэ жил 17 тэрбум төгрөгийн ашиг олсон байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Мөн тус компанийн гурван жилд татварт төлөөгүй мөнгө нь нийтдээ 60 тэрбум төгрөг болж байна. Энэхүү үйлдвэрийн эзэн Ц.Дашдорж нь гурван ч удаа УИХ-д сууж удаа дараа сайдын сэнтийд заларч байнга бялуу хүртэх болоод удаж байгаа. Тэрээр 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдсан Засгийн газарт ч сайдаар ажиллаж байсан бөгөөд 2017оны 4-р сарын 14-ний өдрийн УИХ-ын 27 тоот тогтоолыг албан тушаалаа урвуулан ашиглаж батлуулсан байна. Энэхүү тогтоолын дагуу түүний компани үндэсний үйлдвэрлэгч гэсэн халхавчаар 5 хувь бусад тамхи импортлогчид 30 хувийн гаалийн албан татвар төлөх ёстой болон юм. Мөн Монгол тамхи Со компани нь Тамхины хяналтын тухай хуулийн 4-р зүйл болон тамхины талаар төрөөс баримтлах бодлогыг ноцтой зөрчсөн нь тодорхой болсон. Монгол тамхи Со компани өнөөдөр 6 төрлийн янжуур тамхиараа Монголын зах зээлийн 45 хувь буюу 270 мянга гаруй хэрэглэгчтэй болж амжжээ. Энэ компани гарал үүсэл нь тодорхойгүй бус түүхий эдээр тамхи үйлдвэрлэж Монгол хүний эрүүл мэнд ,сэтгэц нөхөн үржихүйд шууд нөлөөлж болохуйц байдлыг бий болгоод байна. Тийм болохоор Монгол хүний эрүүл мэнд, бие сэтгэцэд заналхийлсэн хорт тамхиараа ард иргэдийг хордуулж байгаа Ц.Дашдоржийг Хоёр дах 60 тэрбумын эзнээр нэрлэж байна гэлээ.
Ж.Батдорж

Холбоотой мэдээ

Ж.Одонцэцэг: Сүнслэг бие нь муудсан хүний ажил амьдрал нь цаанаасаа бүтдэггүй

Аливаа юмс бүхэн байгаль эхтэй хүйн холбоотой байдаг гэж ярилцдаг. Нэгэнтээ анагаах ухааны эцэг хэмэ

2021-02-19

“Биеийн дархлаа, оюуны дархлаа цогцолсон үед ямар ч вирус халдахгүй”

“ГҮН ТӨГС НАРАН” ТББ-ын тэргүүн Ж.Одонцэцэгийн цар тахал буюу ковид-19 –ын талаар өгсөн зөвлөгөө, яр

2021-02-03

Г.Амартүвшин: “Намайг харлуулж мөнгөө үрэхийн оронд зээлийн хүүгээ бууруул” гэж хэлмээр байна

УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа. Тэрбээр банкны тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын

2021-01-25

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...