Хойд Солонгосын удирдагч охин дүүгээ төрийн дээд албан тушаалд томилжээ

2017-10-09 Нийгэм 0

Хойд Солонгосын төрийн эрх мэдлийг гэр бүлийнхээ хүрээнд төвлөрүүлэх нэг алхмыг Ким Жон Ун өнгөрсөн амралтын өдөр хийжээ.

Түүний 30 настай охин дүү Ким Ё Жон Хойд Солонгосын эрх баригч Ажилчдын Намын улс төрийн товчооны гишүүний суудалд томилогдсон байна. Хойд Солонгосын эрх баригч намын үүсэн байгуулагдсаны 72 жилийн ой маргааш буюу Мягмар гарагт тохиож байгаа юм.

Тиймээс энэ долоо хоногт Пёньяны дэглэм ямар нэг өдөөн хатгалга зохион байгуулж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Ойн өдөр болох аравдугаар сарын 10 нь АНУ-д жил бүр тэмдэглэдэг Колумбийн (Америк тивийг нээсэн) өдөртэй давхцдаг нь бас Вашингтоны тэвчээрийг шалгасан үйлдэл хийх магадлалыг нэмэгдүүлж байгаа гэнэ.

Ойн баярыг угтсан үйл явдлууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон. Ким Жон Уны эцэг Ким Жон Илийн намын дарга болсны 20 жилийн ойд зориулсан парад жагсаал болсон бол Ким Жон Ун өөрийн эцэг болон өвөг эцгийн бунханд зочилж, хүндэтгэл үзүүлсэн байна.

Ким Жон Уны дүү Ким Ё Жоныг 1987 онд төрсөн гэж таамагладаг. Түүнийг 2013 онд цаазлуулсан Ким Жон Уны хүргэн ах Жан Со Тэкийн орыг залгамжилж байгаа гэж ажиглагчид мөн дүгнэжээ.

Ким Ё Жоныг төрийн жолоо ааваас ахад нь шилжих үйл явцад гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг.

Өмнө нь тэр Ажилчдын Намын Үзэл суртлын хэлтсийн дэд даргаар ажиллаж байв. Ахынхаа хэлэх үгийг бэлдэж өгдөг гэдэг Ким Ё Жоныг маш нөлөөтэй хүн гэх нь бий.

Гэхдээ Күнзийн уламжлал нэвт шингэсэн Хойд Солонгост тэр эмэгтэй хүн учраас залгамжлагч болохгүй гэж судлаачид үздэг. Гэр бүлийн амьдрал нь маш нууцлаг байдаг ба Японы хэвлэлүүд түүнийг Пёньяны дэглэмийн санхүүгийн гол хүнтэй гэр бүл болсон, нэг хүүхэдтэй гэж мэдээлсэн нь бий. Мөн бие хамгаалагчтайгаа учиртай болсон, гэр бүлгүй, хүүхэдгүй гэх мэдээлэл ч тарж байжээ.

Амралтын өдрүүдэд бас нэгэн тушаал ахисан хүн нь НҮБ-ын индэр дээрээс Дональд Трампыг сэтгэцийн өвчтэй хүн гэж зарлаж байсан гадаад хэргийн сайд Ри Ён Хо байлаа. Тэрээр намын улс төрийн товчооны орлогч гишүүн байснаа жинхэнэ гишүүн болж дэвшжээ.

Эх сурвалж: The Washington Post

Холбоотой мэдээ

Гадаадад амьдардаг иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ шийдэхэд хоёр хоногийн хугацаа үлдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр зургаадугаар сарын 9-нд товло

2021-05-07

“2.5 сая тун Pfizer вакцин авах гэрээ хэлцлүүд хийж буйг ГХ-ны сайд мэдэгдсэн. 7, 8 дугаар сард ирвэл хүүхдүүдээ вакцинжуулна”

Улсын хэмжээнд хийгдэж буй дархлаажуулалтын явц болон цаашдын төлөвлөгөөний талаар ХӨСҮТ-ийн ерөнхий

2021-05-07

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад ваучер олгож, мөнгөжүүлэх ажлыг Даваа гарагаас эхлүүлэхээр болжээ

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрө

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль