Цаг уурын дулаарлаас хамгийн их хожих дэлхийн улс орнуудыг Монгол тэргүүлжээ

2017-10-09 Нийгэм 0

Дэлхийн цаг уур дулаарч байгаа нь олон улс оронд гамшиг авчирна гэсэн төсөөлөл бий.

Харин ОУВС-ын гаргасан шинэ судалгаанд дэлхийн цаг уур Цельсийн 1 хэмээр дулаарахад эдийн засаг нь сайжрах 22 улс байгаагийн 13 нь онцгой өсөлт үзнэ гэж тооцоолжээ.

Эдгээр 13 орны хамгийн эхэнд Монгол улсыг нэрлэсэн байна. Тодруулбал дэлхийн бөмбөрцгийн агаарын хэм Цельсийн 1 градусаар нэмэгдэхэд Монгол улсын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний гарц 1.4 орчим хувиар өсөх гэнэ.

Монголын араас ОХУ дараагийн хамгийн өндөр эдийн засгийн үр шим хүртэх орноор нэрлэгджээ.

Дэлхий нийтээр нь харвал бөмбөрцгийн хойд хагасын хүйтэн цаг ууртай орнууд дулаарлын үр шимийг хүртэхээр байгаа бол өмнө зүгийн орнууд, үүнд Африк, Ойрх Дорнод, Энэтхэгийн хойг, Зүүн Өмнөд Ази, Австрали, Төв ба Өмнөд Америкийн орнуудад сөргөөр нөлөөлөхөөр байна.

Судалгааны тайланд мөн цаг уурын өөрчлөлт хэдийгээр зарим орнуудад эерэг нөлөө үзүүлэх ч тэдгээр улсууд дотор салбар тус бүрт харилцан адилгүй нөлөөлж, эдийн засгийн хувьд ялагч, ялагдагч аль алиныг бий болгоно гэжээ.

Тухайлбал хамгийн өндөр ашиг хүртэнэ гэж тооцоолж байгаа Монгол улсын мал аж ахуйд байгалийн гамшигийн сөрөг нөлөө нэмэгдэнэ гэж үзсэн байна.

Харин өвлийн улирлаас болоод үйл ажиллагаа нь зогсдог, удааширдаг эдийн засгийн салбаруудад сайн нөлөө үзүүлэх гэнэ.

Эх сурвалж: Russia Insider

Холбоотой мэдээ

Коронавирусийн халдвар батлагдсан тул СБД-ийн III хорооны 45 дугаар байрыг цагдаагийн хамгаалалтад авлаа

Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг дэвсгэр дэх 45 дугаар байрны оршин суугчаас коронавирусийн халд

2021-01-23

Зочид буудлуудын үйл ажиллагааг өнөөдрөөс нээжээ

Нийслэлийн Засаг даргын А/25 тоот захирамжийн дагуу өнөөдрөөс эхлэн үсчин, гоо сайхан, хумс заслын ү

2021-01-23

Төрийн шагналт, “Баян Монгол” чуулгын удирдаач Б.Ганбат таалал төгслөө

Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, "Баян Монгол" чуулгын удирдаач Б.Ганбат 2021 оны нэгдүгэ

2021-01-23

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...