Монгол киночид Оскарт өрсөлдөнө

2017-10-10 Ярилцлага 0

 

 

Академийн дээд шагнал болох Оскарын наадмын гадаад хэл дээрх киноны төрөлд оролцох эрхээ авсан “Чингисийн хүүхдүүд” киноны уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Найруулагч Д.Золбаяр ” Монгол филм” группээс санаачлан бүтээсэн “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киногоо Монголынхоо ард түмэнд хүргэхэд бэлэн болоод байна. Бидний бүтээсэн энэхүү кино нь Монгол ёс, зан заншилын талаар дэлхий дахинд сурталчлах зорилготой бөгөөд эртний түүхт морин уралдааны өнөөгийн уламжлалт соёл, хурдан морь унах туршлагыг бага наснаасаа хуримтлуулж ирсэн эрэмгий Монгол хүүхдүүдийн ур чадварыг харуулсан бүрэн хэмжээний уран сайхны кино юм. Бид энэхүү киногоороо өмнө нь 10 гаруй кино наадамд амжилттай оролцсон. Цаашдаа өөр олон кино наадамд оролцохоор төлөвлөж байна. Манай “Монгол филм” групп анх 2002 онд байгуулагдсан. Өнөөдөр манай кино компани Бээжин, Хөх хот, Лос-Анжелес зэрэг хотуудад өөрийн салбартай үйл ажиллагаагаа явуулж байна. Бидний хувьд Монголынхоо кино урлагийг дэлхийн төвшинд хүргэхийн тулд энэхүү кино компанийг байгуулсан. “Чингисийн хүүхдүүд” кино нь түүхэн кино биш, аж байдлын сэдэвтэй кино. Продюсер Д.Цэнгэл Оскарын наадамд энэ кино Монгол улсаас анх удаа оролцох эрхээ авсан. “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино 2016 оны 4-р сард зураг авалтаа эхэлж жил гаруйн хугацаатай зураг авалт хийгдэн нийт нэг тэрбум 200 сая төгрөгийн төсөвтэйгээр бүтээгдсэн. Кино наадамд нийт 92 улс нэрээ дэвшүүлэн өрсөлдсөнөөс манай кино шалгарч Оскарын хороо анх удаагаа Монголын киног бүртгэж авсныг онцлон хэлмээр байна. Оскарын наадмын шагнал гардуулах ёслол ирэх оны 3-р сарын 4-ний өдөр болно. Тэр хүртэл 92 улсын уран бүтээлчид өрсөлдөж, 5 улсын кино Оскарын наадмын гадаад хэл дээрх шилдэг кино номинацид тунаж үлдэнэ. Мэдээж киногоо сурталчилсан томоохон хэмжээний компанит ажил явуулж байж олон улсын шүүгч, кино сонирхогчдын анхаарлыг татаж чадна. Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхэд “Чингисийн хүүхдүүд” кино нь Оскарт оролцох эрхтэй болсон болохоос хараахан өрсөлдөх эрхтэй болсон гэсэн үг биш юм. Өрсөлдөх эрхтэй болохын тулд сүүлийн 5 кинонд тунаж үлдэх хэрэгтэй. Тийм учраас киногоо сурталчлах үйл ажиллагааг сайн явуулах хэрэгтэй байгаа юм. Жүжигчин Р.Анхням Нийт үзэгчиддээ хандаж хэлэхэд бидний бүтээсэн энэхүү киног Монгол хүүхдүүд аав ээжтэйгээ хамт ирж үзээсэй гэж хүсч байна. Өнөөдөр хотод амьдарч байгаа ихэнх хүүхдүүд хөдөөний амьдрал болон хурдан морины талаар төдийлөн сайн мэддэггүй нь ажиглагддаг. Тийм болохоор нийт үзэгчид болон хүүхэд багачууд маань хөдөөний хүүхдүүд байгаль дэлхийтэйгээ хэрхэн зохицож амьдарч байгааг үзээсэй гэж бодож байна. Бидний бүтээсэн энэхүү кино Монгол ёс заншилаа дэлхийд сурталчлаад зогсохгүй үзэгч олны сэтгэлд хүрнэ гэж найдаж байна гэв.

Холбоотой мэдээ

Ж.Одонцэцэг: Байгаль дэлхийгээсээ эрчмээ авч, биеэ эмчилдэг эртний монгол ухаан өнөөг хүртэл бидний дотор оршсоор байгаа

“Гүн төгс наран” ТББ -ын тэргүүн Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн бол

2021-09-19

“Цонхон дээрээ хуулга наалгаад алергигаа мартлаа гэсэн хүмүүс олон байдаг”

"Johnson Window Films", "Nextfil", "3M" зэрэг салбартаа тэргүүлэгч брэндүүдийн хальсыг Монголдоо нэв

2021-09-16

Ж.Одонцэцэг: Бид өвөг дээдсийнхээ яснаас холдож, цуснаас тасарч чадахгүй

Анагаагч Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн ярилцл

2021-09-15

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...