Бэр гуйхаар очоод амиа алдсан хэрэг гарчээ

2017-10-12 Нийгэм 0

Бэр гуйхаар худындаа очоод амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал өнгөрсөн сарын 26-нд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст хүн нас барсан гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиход 53 настай эрэгтэй архинд хордсон байдалтайгаар гаднаа ямар нэгэн ил шархгүй амь насаа алдсан байжээ.Юу болсоныг тодруулбал бэр гуйж очсон айл нь их хэмжээний архи шахаж уулгасан гэх бөгөөд үүний улмаас талийгаач архинд хордож зүрх нь зогссон бололтой. Талийгаачийн хувьд хүргэний талын авга ах нь юм байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Энэ хэрэгт тухайн үед архи сөгнөсөн гэх гурван хүнийг холбогдуулан шалгаж байгаа аж.

Холбоотой мэдээ

Хотын даргын шийдвэрээр Camerton хамтлагт тоглолтоо хийжээ

Өчигдөр “The Night With Camerton” мини концерт Зайсан Хилл цогцолборт боллоо. Энэхүү тоглолтыг зохио

2021-10-16

Хотын даргын шийдвэрээр Камертон хамтлаг тоглолтоо хийжээ

Өчигдөр “The Night With Camerton” мини концерт Зайсан Хилл цогцолборт боллоо. Энэхүү тоглолтыг зо

2021-10-16

Шинээр Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулах хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчт

2021-10-14

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...