АНУ-ын Хойд Каролин мужид 4 настай бяцхан хүү өвөөгөө санамсаргүй буудсан хэрэг гарчээ. Энэ талаар өнөөдөр New York Post сонин мэдээллээ. Тус сонины мэдээлснээр 57 настай Дэнни Патрик ач хүүтэйгээ хамт зугаалж явсан бөгөөд бяцхан хүү гудамжинд байсан хогийн савнаас гар буу олон өвөө рүүгээ чиглүүлэн буудсан байна. Бяцхан хүү өвөөгөө буудсаныхаа дараа гэрийнхээ хажуу айлын хөршид очин өвөөгийнхөө нас барсныг хэлэхэд хөршүүд нь цагдаа дууджээ. АНУ-д ийм явдал байнга шахам тохиолддог бөгөөд өнгөрсөн оны 10-р сард Жоржия муж улсад 3 настай хүү ой хүрч яваа бяцхан дүүгээ буудсан хэрэг гарчээ. 3 настай хүү гэртээ байсан аавынхаа бууг олж тоглож байгаад дүүгийнхээ толгой руу нь буудан хөнөөсөн байна. Мөн Канзас хотод 8-9 насны хоёр хүү бие биенээ буудаж хөнөөсөн хэрэг гарсан бөгөөд хажууд нь зогсож байсан 16 настай охин хүнд шархдаж эмнэлэгт хүргэгдэж байжээ.
0 cэтгэгдэлтэй