О.Баасанхүү: УИХ-ын гишүүд өөр улсын давхар иргэншилтэй байж болзошгүй

2017-10-13 Нийгэм 0

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж, УИХ-ын гишүүд өөр улсын давхар иргэншилтэй байж болзошгүй гэлээ. Тэрбээр “Би ТЕГ, Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж албан бичиг явуулна. Манай 76 гишүүд дотор давхар иргэншилтэй хүн байхыг үгүйсгэхгүй. Офшор бүсэд хөрөнгө оруулалт хийж, тэр орных нь иргэншлийг авчихдаг.

Хоёр иргэншлийг хүлээн зөвшөөрдөг улсууд байна. Тийм учраас энэ асуудлыг шалгаж, олон нийтэд зарла. Монгол Улсын иргэн л УИХ-ын гишүүн байх ёстой” гэлээ. Мөн “Монгол Улсад шүүх, хууль тогтоох гэсэн хоёр засаглал байна. Гүйцэтгэх засаглал байхгүй болсон. Гүйцэтгэх засаглалыг УИХ хянах хуультай. Харамсалтай нь УИХ хяналтын чиг үүргээ гүйцэтгэх бололцоогүй боллоо. Бүх гишүүдийг давхар албан тушаалтай болгож байгаа нь гэмт хэрэг.

Бид сонгуульт албан тушаалтнууд. Ард түмэн биднийг өөрийгөө төлөөлж УИХ дээр орж, гүйцэтгэх засаглалын хүмүүсийг томилж, шахаж шаардаад яв гэсэн болохоос биш өөрөө өөрийгөө томил гэж явуулаагүй.
Одоо 15 хүн өөрөө өөрийгөө томилох нь байна. “Би сайд болъё” гэж гуйгаад, өөрөө өөрийгөө кнопдох хүмүүс ич. Засгийн газар бүрдүүлэх гэж орж ирж буй хүмүүс бүгд ашиг сонирхлын зөрчилтэй. АТГ яагаад ашиг сонирхлын зөрчилгүй гэж гаргасныг гайхаж байна” гэв.

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандаж гаргасан хүсэлт.

Холбоотой мэдээ

О.Дашпагма: Спутник V вакцины II дахь тунг энэ сард багтан нийлүүлэх урьдчилсан мэдээ авсан

"АСА Станц" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма оро

2021-06-22

Т.Бэгзсүрэн: Эрдэмтдийн зөвлөлөөс долдугаар сарын 1-нээс хөл хорио тогтоох саналаа хүргүүлсэн

УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, доктор Т.Бэгзсүрэн "АСА станц" шууд нэвтрүүлэгт оролцож, Эрдэмтд

2021-06-22

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 20, явуулын найман цэг ажиллана

Улаанбаатар хотод өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-нд явуулын найм, суурин 20 цэгт иргэдийг ко

2021-06-22

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль