Стивен Сигал Филиппиний ерөнхийлөгчид бараалхаж, хар тамхитай тэмцэхийг заажээ

2017-10-13 Нийгэм 0

 

Америкийн тулаант киноны жүжигчин Стивен Сигал өчигдөр Манила хотод Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертэд бараалхжээ.

Филиппиний засгийн газрын гаргасан видео дүрсэнд Сигал ямар нэг зүйлийн тухай гараар дүрслэн ярьж байгаа нь харагдаж байгаа юм.

65 настай Сигал удахгүй бүтээх гэж байгаа “хар тамхи, гэмт хэргийн” сэдэвтэй киноныхоо зургийг авах газар хайж яваа бөгөөд энэ киноныхоо тухай ерөнхийлөгчид ярьж байсан гэж албаны хүмүүс тайлбарлажээ.

 

Дутертэ мөн хар тамхитай хийж байгаа харгис дайнаараа алдаршсан хүн бөгөөд Сигалд “кино бол амьдралын тусгал юм” гэж хэлсэн гэнэ.

Ийнхүү сонирхол, имижээрээ төстэй хоёр алдартан уулзаж, дуртай сэдвээрээ ярилцаж цагийг өнгөрөөсөн бололтой. Филиппинд ирснийхээ дараа Сигал хэвлэлийнхэнд ярихдаа “Филиппин бол аюултай газар биш. Шинэ удирдагчийнхаа хамт өсөн дэвшиж байгаа улс орон” гэж магтсан байна.

Холбоотой мэдээ

Ядууст бус баячуудад дэмжлэг болсон цахилгааны хөнгөлөлт

Цар тахлын үед бүх айл, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцаж б

2021-10-26

12 настай Н.Содбилэг сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв

Бүгд найрамдах Грек улсын Родес хотноо шатрын сонирхогчдын ДАШТ боллоо. Тэмцээнд Монгол Улсаас т

2021-10-26

Хүүхдийн фондын мөнгийг албан ёсоор шилжүүлжээ

Сураг алдарсан хүүхдийн фондын мөнгийг Хүүхдийн төлөө сангийн дансанд албан ёсоор хүлээж авсан талаа

2021-10-26

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...