СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭДЭГГҮЙ ХҮН БОГИНО НАСАЛДАГ БОЛОХЫГ ТОГТООЖЭЭ

2017-10-14 Нийгэм 0

 

Техасын их сургуулийн эрдэмтэн Чарлес Холаханаар ахлуулсан баг саяхан нэгэн сонирхолтой судалгаа хийсэн тухай Times сэтгүүл дээр нийтлэгджээ. Багийнхан нийгэм эдийн засгийн өөр өөр салбарын 65 хүртэлх насны 2000 орчим хүний дундахь архи, согтууруулах ундааны хэрэглээ нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг тогтоохоор ажилласан байна. Судалгааны дүн гарахад эрдэмтдийг багагүй гайхшруулсан явдал болжээ.

Учир нь тус судалгааны дүн архи, согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй хүн тохируулж хэрэглэдэг хүнээс бага насалдаг төдийгүй залуугаараа хорвоог орхих хувь өндөр байдгийг харуулсан байна. Архи огт амсдаггүй хүн сэтгэл гутралд орох нь элбэг бөгөөд тархи, мэдрэлийн систем өвчлөлд өртөх магадлал их байдаг аж.

Харин согтууруулах ундааг өдөрт бага хэмжээгээр, тогтмол хэрэглэдэг хүн харьцангуй эрүүл, урт насалдаг болохыг тогтоожээ. Энэ нь согтууруулах ундаа нийгмийн стресс ядаргаанаас ангижирахад тодорхой хэмжээгээр нөлөөлж, тархи мэдрэлийг амраадагтай холбоотой хэмээн багийнхан үзсэн байна.

Түүнчлэн, архийг их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэх нь хүний бие эрхтнийг хямралд оруулж, хордуулдаг ч тохируулан хэрэглэснээр зүрх судас, мэдрэлийн системийг дэмждэг болохыг Техасын их сургуулийн эрдэмтдийн баг дурдсан байна. Ялангуяа улаан дарс нь эрүүл мэндэд ихээхэн ач холбогдолтой байдаг тул тохируулан хэрэглэж байхыг эрдэмтэд санал болгожээ. Өдөрт гурван хундага дарс ууснаар сэтгэцийн олдмол өвчин, алзхеймер, цус багадах өвчнөөс сэргийлэх боломжтой хэмээн зөвлөсөн байна.

Холбоотой мэдээ

Зочид буудлуудын өрөөнд хүн олноор оруулсан эсэхэд гэнэтийн шалгалт хийжээ

Нийслэлийн Онцгой комиссын нэгдүгээр сарын 25-ны цахим хурлаар Зочид буудлуудын үйл ажиллагааг нээсэ

2021-01-26

Үсчин, гоо сайханчдыг шинжилгээнд хамруулахыг УОК-оос үүрэг болгожээ

Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсгийн хурал өнөөдөр цахимаар хуралджээ. Улсын онцгой

2021-01-26

Т.Ням-Очир: Хоёрдугаар сарын 1-нээс хичээлийн шинэ улирал эхэлж, орон даяар теле хичээл орно

2020-2021 оны хийчээлийн жилийн хоёрдугаар улирал ирэх долоо хоногийн Даваа гараг буюу хоёрдугаар са

2021-01-26

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...