Айлын ганц охин жүжигчин Р.Анхням хувийн амьдралаа хойш тавьж 30 дөхтөлөө хүнтэй суугаагүй, хүүхэд гаргаагүй. Тэгвэл өпгөө “Уурхайчин” клубын дасгалжуулагч Баярсайхантай хамт амьдарч буй. Дасгалжуулагч Баярсайхан МУГТ буудлагын Мөнхбаяртай амьдарч байсан ч гэр бүлээ цуцлуулаад 10 гаруй жил болж байгаа. Тэд хамт амьдраад дөрөв, таван жил болж 2015 онд хүүхэдтэй болсон. Нөхөр нь Сүхбаатар аймагт томилогдон ажиллахад жүжигчин Р.Анхням хамт явж, хөдөө орон нутагт хамтдаа амьдарч байсан.
Дуугүйхэн өмнөх ажлаа яс гүйцэтгэдэг сайн жүжигчин Р.Анхнямын хөдөлмөр, авъяасыг урлагийн бурхан ивээж, Монгол эмэгтэй жүжигчдээс урд хөршид хамгийн их танигдаж, киноны урилга ч их хүлээж авдаг. Тиймдээ саяхан Оскарын шагналт Францын кино найруулагчийн хийсэн “Чонон сүлд” киноны монгол малчин Галсмаагийн дүрд тоглож, тэрбум хүнтэй урд хөршийг шуугиулсан. Киноныхоо нээлтэд оролцоод ирсэн жүжигчин Р.Анхнямыг Монгол ард түмэн болоод урлаг соёлын анд нөхөд нь хүндэтгэлтэй угтаж, түүгээр бахархаж байсан юм.
0 cэтгэгдэлтэй