Энэхүү дэглэмийг барих хугацаанд та доорх бүтээгдэхүүнүүдийг ээлж дараалан 2 долоо хоногийн хугацаанд идэх болно.
Хамгийн хялбархан турах арга, дэглэмийг та бүхэндээ танилцуулах гэж байна. Энэ арга нь ОХУ-д нилээд дэлгэрч, түгээд байгаа ба 2 долоо хоногийн дотор 10 кг турах дэглэм юм. Гэхдээ энэ дэглэмийг удаан хугацаанд хэрэглэхийг хориглоно.
Энэхүү дэглэмийг барих хугацаанд та өлсөхгүй ба доорх бүтээгдэхүүнүүдийг ээлж дараалан 2 долоо хоногийн хугацаанд идэх болно. Үүнийхээ урамшуулалд нь харин намирсан эрүүл үс, гэрэлтсэн зөөлөн арьсыг аваарай.
Даваа гариг
Өглөөний цай: 2 жүрж, 2ш чанасан өндөг, тосыг нь ялгаж авсан сүү 1 аяга.
Үдийн хоол: 1 аяга тараг, чанасан тахианы цээж мах 300 гр.
Оройн хоол: Чанасан тахианы цээж мах 200 гр, 1ш чанасан өндөг, 1 апельсин.
Мягмар
Өглөөний цай: 2ш чанасан өндөг, нимбэгний шүүстэй ус 1 аяга.
Үдийн хоол: Загасны мах 200 гр, 1ш бэрсүүт жүрж /Энэ дэглэмд ганцхан өдөр л бэрсүүт жүржийг хэрэглэх ба бусад өдөрт жүрж хэрэглэнэ/.
Оройн хоол: 3ш чанасан өндөг.
Лхагва
Өглөөний цай: 2ш чанасан өндөг, жүржийн шүүс 1 аяга.
Үдийн хоол: 200 гр үхрийн хар махтай ногоотой шөл, 1ш жүрж /апельсин/.
Оройн хоол: 3ш чанасан өндөг.
Пүрэв
Өглөөний цай: Ногоон ургамалыг 3ш өндөгтэй шарах /Омлет/, сүүтэй кофе.
Үдийн хоол: чанасан үхрийн мах 200 гр, 1 жүрж.
Оройн хоол: 1 хатуу чанасан өндөг, 2 жүрж.
Баасан
Өглөөний цай: 2ш чанасан өндөг, цөцгийтэй луувангийн салат.
Үдийн хоол: 2 түүхий лууван, 1 жүрж.
Оройн хоол: 1ш чанасан өндөг болон загасны мах 200 гр.
Бямба
Өглөөний цай: 1 аяга тараг, 1ш жүрж.
Үдийн хоол: 2ш чанасан өндөг, 2ш жүрж.
Оройн хоол: 1 аяга ус.
Ням гараг
Өглөөний цай: 2ш чанасан өндөг, хагас жүрж.
Үдийн хоол: чанасан үхрийн мах 200 гр, хагас жүрж, алим 1ш.
Оройн хоол: Тараг 1 аяга.
Энэ дэглэмийн хажуугаар шингэний дэглэмийг мөн баримтлаарай.
0 cэтгэгдэлтэй