Аспиринаар батганы эсрэг маскаа бэлтгээрэй

2017-10-17 Нийгэм 0

 

Сорвижилт, толбо, батга, үрчлээг нийтэд нь эмчилдэг МАСК хийх аргыг сураад аваарай.
Бүсгүйчүүд бид бүгд гөлгөр зөөлөн, булбарай гэрэлтсэн эрүүл сайхан арьстай байхыг үргэлж хүсдэг. Асуудалтай арьстай бүсгүйчүүд толинд өөрийнхөө царайг харах бүртээ сэтгэлээр унадаг нь үнэн. Гоо сайхан арьстай болохын тулд бид байнга арьсандаа анхаарал тавих хэрэгтэй байх ба тийм арьстай болохын тулд юу ч хэрэглэхэд бэлэн байдаг билээ.

Олон янзын гоо сайхны бүтээгдэхүүн, эмчилгээний аргууд байдагч өнөөдөр та бүхэндээ өөрийн хэрэглэж үзсэн бас нэгэн үр дүнтэй аргыг танилцуулахаар шийдлээ.

Энэ зөвлөгөө нь эдийн засгийн хувьд маш хэмнэлттэй болоод гэрийн нөхцөлд бэлтгэж болох үрэвслийн эсрэг батга эмчлэх арга юм. Аспирин хэмээх эмийг бид бүгдээрээ өвчин намдаах эм гэж мэддэг ба толгой өвдөх үед ууж хэрэглэдэг билээ. Энэхүү батганы эсрэг маскыг бэлтгэхэд аспиринийг ашиглах болно.

Маск бэлтгэхэд орох зүйлс:

1. 5ш аспирин эм
2. Зөгийн бал 2 халбага,
3. Энгийн тараг 1 халбага.

Аспирин зөгийн бал, тараг 3 аа хольж сайтар хутгана. Энэхүү маскыг хэрэглэийн өмнө та эхлээд хүйтэн усаар нүүрээ угаах хэрэгтэй. Нүүрэндээ бигнүүр тавих жижиг алчуурыг цэвэр усаар дэвтээн норгож, дараа нь 30 секундын турш бичил долгионы зууханд байрлуулна. Бичил долгионы зууханд алчуураа байлгаснаар элдэв нянг устгах сайн талтай бөгөөд нүүрэндээ бүлээн алчуураа 10 орчим минут тавиарай. Үүний дараа нүүрээ хуурай болтол хүлээж байгаад маскаа жигд түрхээд хагас цаг хүлээнэ. 30 минут өнгөрсний дараа цэвэр усаар угааж арилган бага зэрэг чийгшүүлэгч түрхэж өгөөрэй. Тэр даруй л та гайхамшигт үр дүнг мэдрэх болно.

Анхааруулга: Та хэт мэдрэмтгий арьстай бол харшлын урвалаас зайлсхийхйин тулд бага зэргийг түрхэж хэрэглэж үзэхийг зөвлөж байна.

Энэ маскийг хэрэглэсний дараа арьс илүү мэдрэмтгий болох тул гадагш гарахдаа нарны хамгаалалттай тосыг хэрэглэх нь зүйтэй.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Холбоотой мэдээ

О.Дашпагма: Спутник V вакцины II дахь тунг энэ сард багтан нийлүүлэх урьдчилсан мэдээ авсан

"АСА Станц" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма оро

2021-06-22

Т.Бэгзсүрэн: Эрдэмтдийн зөвлөлөөс долдугаар сарын 1-нээс хөл хорио тогтоох саналаа хүргүүлсэн

УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, доктор Т.Бэгзсүрэн "АСА станц" шууд нэвтрүүлэгт оролцож, Эрдэмтд

2021-06-22

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 20, явуулын найман цэг ажиллана

Улаанбаатар хотод өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-нд явуулын найм, суурин 20 цэгт иргэдийг ко

2021-06-22

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль