Таны хүүхэд ярихдаа ээрдэг бол…

2017-10-17 Нийгэм 0

 

Хүүхэд томрох тусам ээрүү гацаагаасаа болж бусдаас ичих, өөрийгөө дорд үзэх, зожигрох, өөртөө итгэлгүй болох гээд олон сөрөг үр дагавар байдаг гэдгийг ч олж мэдлээ. Одоо яах вэ гэдэг асуулт намайг тайван суулгахгүй нь.
Танай хүүхэд ярихдаа ээрдэг үү? Нэг үгийг 4-өөс дээш удаа давтаж байна уу. Үгээ хэлж чадахгүй болохоороо уурлаж, гар хөлөө савчиж бухимддаг уу? Хамаг амьсгалаа түгжээд нүүр нь хөхрөөд ирж байсан уу? Хэрэв тийм бол бид адилхан асуудалтай юм байна.

2-5 насандаа хүүхэд ярихдаа ээрэх нь хэвийн гэдэг ч, энэ нь 6 сараас дээш хугацаанд үргэлжилбэл эмчид хандахыг мэргэжлийн хүмүүс зөвлөдөг юм байна. Хүүгийн минь хувьд ээрдэг болоод бараг хагас жил болох гэж байна. Ирэх жил сургуулийн насанд хүрэх хүүгээ хэрхэн хэл яриаг нь засах вэ гэдэг нь одоо миний толгойны өвчин болсон.

Хүүхэд томрох тусам ээрүү гацаагаасаа болж бусдаас ичих, өөрийгөө дорд үзэх, зожигрох, өөртөө итгэлгүй болох гээд олон сөрөг үр дагавар байдаг гэдгийг ч олж мэдлээ. Одоо яах вэ гэдэг асуулт намайг тайван суулгахгүй нь.

Ингээд ээрүүгийн талаар нэлээд судалж үзсэний үндсэн дээр би дараахь зүйлсийг мэдэж авч, бас хэд хэдэн шийдэлд хүрсэн юм.

Хүүхэд яагаад ээрдэг вэ?

Олон улсын ээрүүгийн холбоо хэмээх ашгийн бус байгууллагаас сургалт, эмчилгээ, янз бүрийн хөтөлбөрүүдийг хүртэл зохион байгуулдаг аж. Харин 1947 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй Олон улсын Ээрүүгийн сангийн сайтад дурдсанаар ээрэх хэд хэдэн шалтгаан байдаг аж.

Үүнд:

-Удамшил (Гэр бүлд нь ээрдэг хүн байсан бол)

-Тухайн хүүхдийн өсөлт хөгжил (Хэл ярианы бэрхшээлээс болж хэлд хоцорч орсон бол)

-Мэдрэлийн системийн үйл ажиллагаатай холбоотой байх

-Гэр бүлийн орчин нөхцөл

Зэрэг үндсэн дөрвөн зүйлээс шалтгаалдаг аж.

Дэлхий дээр 70 сая хүн ийм асуудалтай гэдгийг та мэдэх үү?

Өнөөдөр дэлхий дээр70 сая хүн ээрдэг буюу нийт хүн амын нэг хувь нь ийм эмгэгтэй гэсэн судалгаа байна. Тэгвэл АНУ-д гурван сая хүн ийм хэл ярианы бэрхшээлтэйгээр амьдарч байгаа аж.

Нийт хүүхдүүдийн 5 хувь нь ээрдэг…
Нэгэн судалгаагаар нийт хүүхдүүдийн 5 хувь нь ээрдэг байх өндөр магадлалтай аж. Тэдний дөрөвний гурав нь хүүхэд насандаа ээрэх нь арилдаг бол нэг хувь нь урт хугацаандаа ээрүү хэвээр үлддэг байна. Иймд ээрүүгээс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол хүүхдээ аль болох эрт хэлд оруулах, харилцан ярилцах, нийгмийн идэвхтэй амьдруулах явдал аж.

Хүүхдээ ээрч буйг гадарлаж эхэлсэн бол та юу хийх хэрэгтэй вэ?

Гэр бүлүүд аль болох хүүхэдтэйгээ ойр байх, ярилцах, тэднийг таньж мэдэх нь ээрүүг засах хамгийн сайн арга гэдгийг Олон улсын ээрүүгийн сангаас зөвлөдөг юм байна. Ээрэх нь 3-6 сар үргэлжилбэл хэл засалч нарт хандах хэрэгтэй.

Ээрүүг засах арга бий юу?

Мэдээж бий. Хэл ярианы бэрхшээлээ засч чадсан хүмүүс дэлхий дээр мянга мянгаараа байгаа гэдгийг мэргэжлийн байгууллагууд нь онцолж байна. Хамгийн гол нь аль болох эрт эхлэх хэрэгтэй.

Алдартнууд ч бас ээрдэг

Ээрүүгээ ялан дийлж, хэл яриагаа засч чадсан маш олон алдартан байдаг юм байна. Тухайлбал, Эмили Блант, Уинстон Черчиль, Мерилин Монро, VI Жорж хаан гээд дурдаад байвал урт жагсаалт бий.

Үүнийг засах хялбар эмчилгээ бий юу?

Үнэндээ ээрүүг засах гайхамшгийн хялбар эмчилгээ гэж байдаггүй. Цахилгаан төхөөрөмж, эмнэлгийн эмчилгээ, бүр эм ч гэсэн ганцхан шөнийн дотор юуг ч өөрчилж чадахгүй. Харин мэргэжлийн багш нар, мэргэжилтнүүд зөвхөн хүүхэд гэлтгүй өсвөр насныхан, насанд хүрэгчдэд ч аажмаар хэл заслын үр дүнг өгч чадна. Ихэнх тохиолдолд хүүхдийн хувьд ээрэх нь 5 насандаа зогсдог бөгөөд үүнээс хэтэрвэл урт хугацаанд үргэлжлэх магадлалтай байдаг аж. Ээрүүг засах яг тийм ийм эмчилгээ гэж байдаггүй харин үр дүнтэй аргууд л бий.

Ээж аавууд юу хийж чадах вэ?
Олон улсын ээрүүгийн холбооноос эцэг эхчүүдэд хандан ийм зөвлөмж гаргажээ. Та ч бас үүнийг уншаад хүүхэддээ ингэж туслаарай:

Хүүхдээ үг бүрээ яг тодорхой, зөв хэл гэж шаардах хэрэггүй. Тэд өөрийнхөөрөө илэн далангүй нээлттэй ярихыг нь зөвшөөр.

Гэр бүлээрээ тойрч суугаад хоол ид. Энэ үеэр хүүхдээ аль болохоор өөрийнхөөр нь яриулж, сонин хачин зүйлсээр яриаг нь баяжуулахыг хичээ. Телевизор, радио, компьютер зэргээс хол байлга.

“Удаан ярь”, “Жаахан завсарлагатай ярь”, “Урт амьсгаа аваад ярь” зэргээр түүнийг шүүмжлэхээс зайлсхий. Хэдийгээр эдгээр нь зөв ч гэлээ ингэх тусам хүүхэд чинь дотогшоо болж, өөрийгөө голж эхэлдэг юм шүү.

Хүүхэд чинь ээрч эхлэх, эсвэл нэг л тавгүй байхад нь чанга дуу авиагаар ярих, загнахаас татгалзаарай. Үүний оронд түүнийг өөрийнхөөр нь байлгаж, илүү идэвхтэй байхад нь тусла.

Хүүхэд чинь ярьж байхад яриаг нь бүү тасла. Тэр ээрсэн ч хамаагүй яриаг нь дуустал нь сонс.

Хүүхэддээ “Үгээ бодож байгаад хэлж бай” гэж битгий хэл. Тэр өөрийнхөөрөө ярьж, идэвхтэй байснаар ээрүүгээ засна шүү дээ.

Гэр орондоо тайван, халуун дулаан уур амьсгал бий болго. Мөн гэр бүлийн амьдралын хэмнэлээ ч тайван байлга.

Хүүхэдтэйгээ болон гэр бүлийнхэн, эргэн тойрныхонтойгоо ярихдаа илүү удаан, тод ярихыг хичээгээрэй.

Хүүхэдтэйгээ харцаараа ярьж сур. Түүнийг харцаараа дэмж, өөртөө итгэлтэй нэгэн болго.

Хүүхдээ өгүүлбэрээ дуустал нь ярихыг зөвшөөр. Хүүхдийнхээ асуултанд хариулахаасаа өмнө түр амсхий.

Хүүхэдтэйгээ тайван, намуун өнгөөр ярь. Ингэснээр хүүхэд чинь түгдрэлгүй ярьдаг болоход нь туслах болно.

Хэл заслын сургалтын ямар төвүүд ажилладаг вэ?

Манай улсад хэл заслын сургалтын төвүүд тийм ч олон байдаггүй юм байна. Лавлахаас сураглаж үзээд дараахь үр дүнд хүрлээ.

1. “Эрдэм Алтай” бага сургууль. 09.30-12.30 цаг хүртэл хичээллэдэг юм байна. Зуны элсэлтээ авч эхэлсэн гэсэн. Утас нь 89000358, 86115300. Бямба-Ням гаригт амардаг юм байна. Та очихдоо цаг авах ёстой.

Facebook хаяг: Эрдэм-Алтай Сургууль

2. “Бяцхан эрдэмтэн” цэцэрлэг. Энэ цэцэрлэгт сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн хэл засал, мэргэжлийн үзлэг оношлогоо хийдэг юм байна. Энэ цэцэрлэг нь Бямба гаригт үзлэг, оношлогоо хийдэг юм байна. Мөн л цаг авах хэрэгтэй. Утас нь:70140244.

Вэб сайт: http://khelzasal.mn

Мэргэжлийн хүний зөвлөгөө

Хүүхдийн хэл засалтай холбоотой мэргэжлийн хүмүүс янз бүрийн зөвлөгөө өгснийг онлайн ертөнцөөс хангалттай авч болохоор байна. Тухайлбал, хүүхдийн хэл ярианы хөгжил, хэл заслын талаар хүүхдийн сэтгэл зүйч Ж.Мөнхнасан доорх ярилцлагыг “ETV”-ийн “Өглөө” хөтөлбөрт ярьжээ. Энэ нь танд хэрэгтэй байж болох юм.

Холбоотой мэдээ

50.000, 100.000-ын дэвсгэрт инфляци, мөнгөний ханшид нөлөөлөхгүй

Монголбанкнаас 50 000-ын дэвсгэрт гаргах талаар судалгаа хийж буй талаар бид мэдээлж байсан. Том дэв

2021-10-22

Хэнтий аймагт эхнэр, хүүхдээ гэртэй нь шатаахыг завджээ

Эхнэр, хүүхдээ унтаж байх хойгуур санаатайгаар гал тавьж, амь насыг нь хохироохыг завдсан хэрэг Хэнт

2021-10-22

ХХААХҮЯ: 1 литр сүү тутамд 500 төгрөгийн мөнгөн урамшуулал олгож байна

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор малчид, фермерүүдээс нийлүүлж буй 1 литр

2021-10-22

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...