ДОХ-ын вирүс хоол хүнсээр дамжин халдварлах боломжгүй

2017-10-18 Нийгэм 0

 

Гадны цахим сайтаар ДОХ-ын вирүс бананаар дамжин халдварласан гэх хуурамч мэдээлэл цацагдаж, тус мэдээллийг Монголын зарим сайт шууд орчуулан тавьсан. Уг мэдээллийн гадаад эх сурвалжаар нь хөөн тодруулга хийсэн ба энэ нь CNN-ий албан ёсны эх сурвалжийн мэдээлэл биш. Төстэй домайн хаяг бүхий сайтаар хуурамч мэдээлэл тарсан байна.
АНУ-ын CDC /Өвчний хяналт сэргийлэлтийн төв/-ийн мэдээллээр ДОХ-ын вирүс хоол хүнсээр дамжин халдварлах боломжгүй ба уг мэдээлэл нь ор үндэсгүй гэсэн залруулга хийсэн байна.

http://www.politifact.com/punditfact/statements/2017/feb/06/cnnews3com/fake-news-claims-walmart-bananas-have-hiv-virus-ar/ https://www.cdc.gov/hiv/basics/transmission.html

CDC-гийн сурвалжаар:

1) ДОХ-ын халдвар хоол хүнсээр дамжих боломжгүй.

2) Хоол хүнс (жимс)-энд ХДХВирүс агуулагдсан байлаа ч гэсэн агаарт гарах, буцалгах болон хүний биеийн ходоодны хүчилд тэсвэргүй хэмээн дурдсан байна.

Жимсэнд шахсан байж болзошгүй ДОХ-ын вирүсийн талаарх шуугиант, сенсаац уг мэдээ нь анхны тохиолдол биш бөгөөд олон жилийн өмнөөс АНУ-ын хэвлэл мэдээллээр уг сенсаац үе, үе тархдаг байна: https://www.washingtonpost.com/news/the-intersect/wp/2015/11/13/what-was-fake-on-the-internet-this-week-hiv-blood-in-bananas-and-seaworld-whales-in-plastic-bags/?utm_term=.baf48c0e0681

Тухай бүрт нь холбогдох албаны хүмүүс мэдээллийг няцаадаг.

Энэ гадаадын хуурамч мэдээг Монголын сайтууд өлгөн авч манайд орж ирж буй Хятад жимс гэх мэтээр ор үндэсгүй, сенсаац бүхий мэдээлэл тарааж байгааг анхаарна уу. Мэдээллийн баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсье.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Холбоотой мэдээ

Өнгөрсөн хоногт 815 шинэ тохиолдол бүртгэгдэж долоон хүн нас барлаа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцуу

2021-05-08

Тавдугаар сарын 9-нд монгол цэргүүд Улаан-Үдэд парад алхана

Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ой тохиох гэж байна. Түүхт ойг тохиолдуулан Монгол

2021-05-08

Гадаадад амьдардаг иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ шийдэхэд хоёр хоногийн хугацаа үлдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр зургаадугаар сарын 9-нд товло

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль