ЭРХЭМ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ, ЗХЖШ-ЫН ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ДАВААД ХАРИУЦЛАГА ТООЦМООР БАЙНА

2017-10-18 Нийтлэл 0

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүндэтгэл үзүүлэх Цэргийн ёслолын жагсаалын бие бүрэлдэхүүнд хандан үг хэлэхдээ “Монгол Улсын зэвсэгт хүчнийг улс төрийн нам эвсэл, бүлэглэл, арилжаа бизнесийн холбооноос холдуулж, жинхэнэ эх оронч, чадварлаг, мэргэжсэн цэргийн стратегич удирдлагатай зэвсэгт хүчин байх ёстой гэдгийг энд зориуд анхааруулж байна” гэсэн билээ. Та энэ үгээ ажил болгох цаг нэгэнт иржээ. Энх цагт Монгол цэрэг эрсийн алтан амь үрэгдсээр байгаа нь ЗХЖШ-ын удирдлага цэргийн мэргэжлийн удирдлагаар хангах үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаатай холбоотой. Батлан хамгаалахын сайд асан Б.Бат-Эрдэнийн хэлснээр, “цэргийн мэргэжлийн удирдлагаар хангах, цэргийн бэлэн байдал, цэргийн сахилга, албан хаагчдын сургалт бэлтгэл, осол аваар, бэлэн байдал зэвсэгт хүчний бүхий л асуудлыг Зэвсэгт хүчний жанжин штаб бүрэн хариуцах” хуулийн зохицуулалттай болсон. Харин дэслэгч генерал Д.Даваа цэргийн мэргэжлийн удирдлагаар хангах үүргээ гүйцэтгэх бус харин албан тушаалдаа үлдэхийн тулд элдэв арга саам хэрэглэсээр байна. ЗХЖШ-ыг цэргийн стратегич биш ар талын мэргэжилтэй хүн удирдаж байгаагаас цэргийн алтан амь үрэгдсээр байгаад та анхаарал хандуулах цаг нь иржээ.

2017.01.17: Зэвсэгт хүчний 336 дугаар ангид харуулын ахлагч нь цэргүүдээ дэглэснээс болж, байлдагч Ж.Баярцогт хөлийнхөө хурууг тайруулсан.

2017.02.17: Зэвсэгт хүчний 186 дугаар ангид сургуулилтын гранат дэлбэрч, 19 настай байлдагч хоёр нүдээ хүндээр гэмтээж, зүүн гарынхаа гурван хурууг түлсэн.

2017.04.11: Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв Тавантолгойд гранат дэлбэрч, хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг шархадсан. Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар “Дадлагыг ахмад Н явуулж байхад тодорхойгүй шалтгааны улмаас байлдааны гранат дэлбэрсэн байна” гэсэн тайлбар өгсөн.

2017.05.11: Төв аймгийн Алтанбулаг сум Тавантолгойн цэргийн хээрийн сургалтын төвд сургалтад гарч байсан офицер, ахлагч хоёр УАЗ-469 машинтай явж байгаад осолдож бэртэл авсан.

2017.06.13: Зэвсэгт хүчний Тавантолгойн цэргийн сургалтын төвд марш тактикийн тэмцээний үеэр нэг албан хаагч нас барсан. Түүнийг цэрэгжилтийн дэглэмийн ачааллыг даалгүй нас барсан гэх мэдээлэл гарч байв.

2017.08.04: Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвөөс баруун зүгт 26 км-т хоёр иргэн тэсрэх зүйлд өртөж нэг нь нас барсан. Цагдаа, шүүхийн байгууллага шалгаж байгаа.

2017.08.27: Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б, Е, С нар 2017 оны наймдугаар сарын 27-ны өдөр усанд осолдож амиа алдав.

Мөн 2013 оны аравдугаар сарын 6-ны өдөр 123 дугаар ангийн байлдагч Д харуулынхаа цэг дээр сургуулийн сумаар өөрийгөө буудсан хэрэг гарч байсан.

2015 онд Налайх дүүргийн “Городок” тосгонд байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг осолдож нэг албан хаагч амиа алдаж, 10 хүн гэмтсэн аймшигт осол гарч байв.

Холбоотой мэдээ

Монгол Улсыг АНУ H-2A ажлын визний ангиллаас хаслаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа Монгол Улсыг H-2А, Самоа, Тонга улсыг H-2B ажлын в

2021-01-14

Б.Золжаргал: Хүүхдүүд өлсөөд уйлалдахаар ажил хөдөлмөр, цалин хөлс ямар их хэрэгтэйг голдоо ортол ойлгож байна

Г.БАТЗОРИГ, ӨДРИЙН СОНИН Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин сууж байгаа нийслэлчүүдийн амьдр

2021-01-14

Ковидоос төрсөн тэрбумтанууд

Цар тахлын улмаас ихэнх бизнесүүд хүндрэлд орж, ихээхэн хэмжээний алдагдал хүлээгээд байгаа ч ашиг о

2021-01-12

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...