ЯПОН ОХИНД ТОХИОЛДСОН СЭТГЭЛ ХӨДӨЛГӨМ ТҮҮХ

2017-10-18 Нийгэм 0

 

Японы хойд нутгийн Хоккайдо арлын алслагдмал тосгонд хүрдэг галт тэрэгний компанийн нэгэн гайхалтай шийдвэрээр уг түүх бүтсэн юм. Энэхүү тосгоны Ками-Ширатаки буудалд галт тэрэг ирдэг байсан ч дэндүү алслагдмал, хүн ам цөөтэй учир галт тэргийг явуулахаа болиод байжээ. Гэтэл дунд сургуулийн сурагч охин сургуульдаа явах зайлшгүй шаардлагатай тул галт тэрэгний жолооч, удирдлагатайгаа ярилцан охиныг ахлах сургуулиа төгстөл нь зөвхөн түүнд зориулж шугамандаа явахаар болжээ.

Хэдийгээр тус чиглэлийн галт тэргийг төдийлөн эрэлттэй бус хэмээн 2013 онд зогсоох шийдвэр гаргасан ч, 2016 оны 3-р сар буюу охиныг ахлах сургуулиа төгстөл нь явуулахаар шийдсэн байна.

Уг галт тэрэг өдөрт ердөө хоёрхон л хуваарьтайгаар явдаг бөгөөд тэр нь охиныг өглөө сургуульдаа явах цагт нь хүргэж өгөөд, охиныг хичээл нь тарах үед гэрт нь аваачдаг хэмээн Хятадын CCTV мэдээллэсэн байна.

Энэхүү гайхалтай явдлаас дүгнэн харахад Япон улсын засгийн газар залуу үе, ард иргэдийнхээ мэдлэг боловсролын тал дээр жижиг ч гэлтгүй ямар их анхаарч, хичнээн их хичээл зүтгэл гаргадгийг анзаарч болмоор…

Холбоотой мэдээ

Хүчтэйг нь хэн шүүж, хүчгүйг нь хэн хамгаалах вэ?

“Ноёд групп” ХХК-г 1996 онд үүсгэн байгуулж 25 жил бизнесийн салбарын халуун тогоонд чанагдсан Г.Буя

2021-03-03

Хотоос Завхан аймагт очсон хоёр иргэний хариу эерэг гарчээ

Завхан аймагт коронавируст халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэн тул аймаг руу орох гарах хөдөлгөөний

2021-03-03

Шадар сайд С.Амарсайхан: “Албан тушаалтны нөлөө орсноос тусгаарлалтын байрнаас халдвар гарсан гашуун туршлага бий”

Тусгаарлах байрны дэглэм алдагдсан нь коронавирус тархсан гол шалтгаан юм. Тусгай үүргийн нислэг хий

2021-03-03

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...