Цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогт суллагджээ

2017-10-19 Нийгэм 0

 

Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр иргэн Ц.Баярцогтод холбогдох хэргийн шүүх хурал болжээ. Түүнийг тусгай хамгаалалттай газарт хууль бусаар хайгуул, олборлолт явуулж, байгальд хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шүүх байсан ч шүүх бүрэлдэхүүн Ц.Баярцогтын өмгөөлөгчдөөс гаргасан хавтаст хэрэгтэй танилцах хүсэлтийг хүлээн авч, хурлыг арваннэгдүгээр сарын 9-ний 10:00 цаг хүртэл хойшлуулжээ.

Өмнө нь аравдугаар сарын 5-нд товлогдсон түүнд холбогдох хэргийн шүүх хурал өмгөөлөгч ирээгүй шалтгаанаар хойшилсон билээ. Энэ удаа тэрбээр өмгөөлөгчөө сольсон тул хоёр шинэ өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргасан аж.

Шүүх бүрэлдэхүүн Ц.Баярцогтыг батлан даалтад гарган, Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймгаас өөр газарт зорчихыг хориглосон шийдвэр гаргажээ. Тун удахгүй Ц.Баярцогтыг гудамж талбайд танхайрч, үүргээ гүйцэтгэж явсан замын цагдаа руу салаавч гаргасан гэх үйлдлээр нь шүүх мэдээлэл байна.

Холбоотой мэдээ

МСНЭ-ээс сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд дахин саад учруулахгүй байхыг шаардав

Төв талбайд болж буй үйл сурвалжлахаар очсон сэтгүүлчдийн биед цагдаагийн алба хаагчид халдаж буй би

2021-05-06

Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халджээ

Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халджээ. Тодруулбал, Бүх нийтийн бэл

2021-05-06

Манай Улсын иргэн бүрд өдөрт 3 ширхэг янжуур тамхи ногдож байна

2018 оны судалгаагаар манай улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг нь буюу нийт хүн амын 27 хув

2021-05-06

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт