С.КСЕНИЯ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨНӨ

2017-10-19 Нийгэм 0

 


Оросын телевизийн хөтлөгч, сэтгүүлч Ксения Собчак 2018 оны гуравдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгджээ. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ирэх сонгуульд дахин өрсөлдөх магадлал өндөр байгаа билээ. Сөрөг хүчний лидер Алексей Навалнийг дэмжигч Ксения Собчакийн дээрх мэдэгдлийг Кремль дуртай хүлээн авч, үндсэн хуульд харшлах зүйлгүй гэжээ.

Оросын сөрөг хүчний лидер Алексей Навалнийг зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан хэргээр 20 хоног баривчлан саатуулаад байгаа юм. Ксения Собчакийн мэдэгдлийн дараа зарим хүмүүс түүний сонгуульд өрсөлдөх болсон нь сөрөг хүчний саналыг хуваах зорилготой гэж үзэж байгаа юм.

Авлигын эсрэг тэмцэгч блогч Ксения Собчакийг сөрөг хүчний дүрд тоглогч, Кремлийн утсан хүүхэлдэй хэмээгээд нийгмийн сүлжээнд олон “лайк”, “дагагч” цуглуулж, иргэдийн саналыг хуваах зорилготой гэжээ. Ксения Собчак элдвээр хэлж буйг үл тоомсорлон, хэрэв сөрөг хүчний лидерийн сонгуульд өрсөлдөх эрхийг сэргээвэл нэрээ татна гэж мэдэгдсэн.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины хамгийн том өрсөлдөгч гэгддэг Алексей Навалнийг хууль зөрчсөн хэргээр сонгуульд өрсөлдөх эрхийг хассан билээ. Ксения Собчак сүүлийн 14 жилийн хугацаанд сонгуульд нэрээ дэвшүүлж буй анхны эмэгтэй болж байгаа юм. В.Путины гэр бүлийн найз, дарга нь байсан Анатолий Собчакийн охин түүнтэй өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн нь олны анхаарлыг ихээр татаж байгаа юм.

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил арванхоёрдугаар сард эхэлж, намууд нэр дэвшигчдээ тодруулахаар хуралдах ажээ.

35 настай Ксения Собчак нь В.Путиныг 1990 оны эхээр хэнд ч танигдаагүй КГБ-ын ажилтан байхад зөвлөхөөр томилсон Санкт-Петербург хотын дарга асан Анатолий Собчакийн охин юм.

Оросын “Парис Хилтон” хочтой Ксения “Дом-2” хэмээх телевизийн реалити шоунд оролцож олны танил болсон байна. Ксенияг 2012 онд В.Путиныг эсэргүүцэгчдийн жагсаалд оролцоход олон хүний нүд нь орой дээрээ гарсан билээ.

Холбоотой мэдээ

Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа эхлэхэд 4 сар үлдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах шинэ нисэх онгоцны буудл

2021-03-07

Эрүүдэн шүүгдсэн Т.Чимгээтэй ерөнхий сайд маргааш уулзана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулах үеэр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэ

2021-03-07

Төрийн ордонд коронавирусын нэг тохиолдол батлагджээ

Төрийн ордонд коронавирусийн халдвар гарсан байна. Тодруулбал, ордонд ажилладаг нэг хүний PCR шинжил

2021-03-07

Санал асуулга

Хичээл сургууль 4 сарын 1-ээс танхимаар орох нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...