“Нойрсож буй гоо бүсгүйн” синдром

2017-10-19 Нийгэм 0

 

Мөнхийн залуу нас гэгч зүйл олон зууны турш хүмүүсийн хүсэл мөрөөдлийн дээд болж байсан нь үлгэр домогт ч тусгалаа олжээ. Олон жилээр гүн нойронд автсан хүмүүс хүч чадалтай, залуу сайхан хэвээр сэрж, энэ хооронд үе тэнгийнхэн нь насан өндөр эмээ, өвөө болсон байдаг тухай та нар лав уншиж сонссон байх. Гэхдээ нойрссон гоо бүсгүй, залуу эрсийн хувь тавилан тийм атаархам сайхан гэж үү? Ер нь олон жилээр сэрэхгүй унтдаг нь ямар учиртай юм бэ?

Летарги буюу унтаа өвчин нь (заримдаа үхлийн нойр ч гэж нэрлэдэг) маш ховор тохиолдох бие махбодийн эмгэг юм. Энэ үед хүний ой ухаан сэрүүн сэргэг боловч гаднын нөлөөнд хариу өгч чадахаа больдог. Летарги нойр нь хэдэн цагаас хэдэн жил хүртэл үргэлжилж болно. Түүхэнд 22 жил үргэлжилсэн тохиолдол тэмдэглэгдэн үлджээ. Хүн амьсгалж, зүрхний цохилт нь мэдэгдэж байвч сэрээх ямар ч боломжгүй байдаг. Зарим тохиолдолд бие махбодийн бүх ажиллагаа удааширч, зүрх болон судасны цохилт бараг мэдэгдэхгүй болдог. Гэхдээ л летарги нойронд автсан хүн, үхсэн хүн хоёрыг ялгах аргагүй гэдэг яриа бол огт худал зүйл юм шүү.

Летарги нойрыг дээр үеэс эхлэн мэддэг байсан ч, тэр үед үхлээс ялгаж чаддаггүй байсан тул байж боломгүй зүйл болж, амьд хүмүүсийг оршуулах тохиолдол цөөнгүй гарч байжээ. Хожим ухаж үзсэн булшин доторх хүмүүс анх хэвтүүлснээс өөр байрлалтай байгааг олж харснаас л цусанд шунагч зомби, босоо ороолонгийн тухай элдэв домог үүссэн байх. Энэ бүхний шалтгаан бол ганцхан летарги нойр.

Оросын алдарт зохиолч М.В. Гогольтой тохиолдсон учрал хамгийн тод жишээ болно. Сэтгэлийн тэнхээ муутай Гоголь амьд ахуйдаа летарги нойронд өртөмхий байсан бөгөөд үүнийгээ ч мэддэг, амьдаараа оршуулагдах вий гэхээс ихэд айдаг байв. Гэтэл айж байсан нь яг л болж нэг удаагийн өвчний нь үеэр түүнийг үхсэнд тооцон оршуулж орхисон байна. Олон жилийн дараа зохиолчийн булшийг өөр газар байрлуулах болж ухаж үзтэл аймшигт алдаа гарсан нь тодорхой болжээ.

Итали гаралтай яруу найрагч Франческо Петрарке харьцангуй азтай нэгэн байж, тэрээр оршуулах ажиллагааны үеэр сэрж “амиа авраад” зогсохгүй, урт удаан насалсан гэдэг. Мөн Английн нэгэн санваартан бүтэн 7 хоног унтаад сэрсэн тухай тэмдэглэл байдаг.

Летарг нойр нь голдуу хэдхэн цаг үргэлжилдэг боловч нэг ийм тохиолдол гарсан бол дахин нэг бус удаа, гэхдээ хэзээ ч хамаагүй гарч болох талтай гэнэ.

Летарг нойр нь хүний бие организм стрессийн эсрэг хийж буй хариу үйлдэл бөгөөд хэт ядаргаанаас хамгаалж, мэдрэлийн системийг “унтрааж” буй нь энэ гэж эрдэмтэд үзэж байна. Олон жил унтсан хүмүүс энэ хугацаанд хөгширдөггүй нь үнэн. Гэвч байгаль эх хэнийг ч “зүй бусаар эрхлүүлэхгүй”-гээ бас мэднэ. Урт хугацааны нойрноосоо дөнгөж сэрмэгц “дотоод цагийн механизм” ажиллагаанд орж хүн 3-4 жилийн дотор огцом хөгшрөн “дутуугаа нөхөөд” авчихдаг аж. Бас нэг хачирхалтай зүйл нь: летарги нойронд автсан хүмүүс сэрээд урьд мэддэггүй байсан хэлээрээ ярих, эсвэл ер бусын гоц авьяастай болох тохиолдол цөөнгүй байдаг гэнэ.

Холбоотой мэдээ

Нэгдүгээр сарын 18-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2021 оны нэгдүгээр сарын 18-22 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг Цаг уур, орчны шинжилгээний га

2021-01-17

“ТАВАН тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 1016 боллоо” /01.17/

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн томуугийн нэгжийн

2021-01-17

Маргаашнаас цанын бааз, ТҮЦ, цахилгаан бараа болон тавилгын дэлгүүрүүдийг нээх шийдвэр гарлаа

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр үйл ажиллагааг нь хязгаар

2021-01-17

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...