Гитлер хэзээ, хаана үхсэн бэ?

2017-10-19 Ярилцлага 0

 

Хариулт нь тодорхой мэт санагдана. Дайнч фюрер эхнэр Евагийнхаа хамтаар 1945-04-30-нд Берлин хотноо газар доорх бункерт амиа хорлож үхсэн гэж үздэг. Гитлерийн ойр дотнын хүмүүс ингэж баталдгаас гадна, түүний шатсан цогцсыг шинжилсэн албаны хариу ч бий.

Гэхдээ шал өөр нэг хувилбар явдаг нь: Гитлер амиа хорлож үхээгүй, Ева Браун болон зарим нэг хамтран зүтгэгчдийн хамтаар бүслэгдсэн Берлинээс зугтаж Өмнөд Америкт очсон. Тэндээ амар тайван амьдарч байгаад 1964 онд 75 настайдаа өнгөрсөн гэсэн мэдээлэл юм. Үүнийг батлах олон тооны баримт нотолгоо бий.

Анхны сэжим:
Америкийн түүхч, зохиолч Уильям Ширер 1960 онд гарсан «3 дахь рейхийн сэргэн мандалт ба сүйрэл» зохиолдоо “Гитлер, Ева нарын яс, цогцос нь огт олдоогүй бөгөөд оросуудын бөмбөгдөлтөнд нэрвэгдэж юу ч үлдээгүй гэж үздэг юм байна” хэмээн бичиж байжээ.

Бараг хагас зуун жил өнгөрсний дараа Гитлер, Ева Браун болон нацистуудын бусад томхон удирдагчдын хувь заяаны талаар Аргентины түүхч, нийтлэлч Абель Басти сонирхож эрэл хайгуул хийж эхэлжээ. Түүний судалгааны дүгнэлт 2006 онд гарсан «Гитлер Аргентинд» гэсэн номонд бичигджээ. Зохиолч олон тооны түүхэн баримт бичиг, гэрчүүдийн мэдүүлэгт тулгуурлан Гитлер, Ева нарын үхэл бол хуурамч жүжиг, тэд Өмнөд Америкт нуугдаж насан өндөр болтлоо амьдарсан гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

Баримт нотолгоо болон гэрчүүдийн мэдүүлэг:
Нисэхийн инженер Ганс Бауэр 1945-04-30-ны 16:30 цагт, өөрөөр хэлбэл Гитлерийг “үхсэнээс” хойш 1 цагийн дараа цайвар саарал костюм өмссөн фюрерийг Берлиний төвд «Юнкерс-52» онгоцны дэргэд байхыг харсан байна.

Гитлер хэзээ, хаана үхсэн бэ?4-р сарын 25-нд фюрербункерт цуутай нисгэгч эмэгтэй Ханна Райч, нисгэгч Ганс-Ульрих Рудель, Гитлерийн хувийн нисгэгч Ганс Бауэр нар оролцсон Гитлерийг “нүүлгэн шилжүүлэх” талаар нууц зөвлөгөөн болсон тухай баримт байдаг. Энэ төлөвлөгөөг «Сераль ажиллагаа» гэсэн нэрээр нууцалсан байна. Үүнээс 5 хоногийн өмнө Берлинээс Барселон руу нисэх зорчигчдын нэрсийн жагсаалт батлагдсан бөгөөд Геббельс, түүний эхнэр хүүхдүүдийг жагсаалтаас хасчээ.

Ингээд Адольф Гитлер болон түүнийг дагагсад 1945-04-30-нд Испани руу нисэж, зуны сүүлээр усан доогуур шумбагч гурван завиар Аргентинд ирсэн бололтой. Эдгээр завийг дараа нь живүүлсэн байна. Үнэхээр Аргентины эрэг хавьд, 30 орчим метрийн гүнд элсэнд дарагдсан том объектууд байгааг шумбагчид илрүүлжээ. Эдгээр объектууд сансраас авсан зураг дээр ч харагддаг байна.

1945 оны зун Аргентины Рио-Негро мужид байдаг Калета-де-лос-Лорос боомтод хас тэмдэг бүхий шумбагч завинууд ирсэн тухай нутгийн иргэд ярьдгаас үзвэл эдгээр нь үнэхээр нацистуудын онгоц байсан бололтой.

АНУ-ын ТТГ-ын архивт тэр үед Аргентинд ажиллаж байсан тагнуулын мэдээ хадгалагдсаар байгаа юм. Герман гаралтай баян айлын цэцэрлэгчээр ажиллаж байсан нууц туршуул өөрийн эзэд болох эхнэр нөхөр Эйкгорн нар Ла-Фальд дахь эдлэндээ Гитлерийг ойрын үед хүлээж авахаар бэлтгэж байгаа тухай мэдээлжээ.

Түүнчлэн Нацистын генерал Зейдлицийн 1956 онд бичсэн Гитлер болон Хорватийн үндсэрхэг үзэлтнүүдийн “фюрер” Анте Павелич нарын уулзалтын тухай захидал ч үлджээ.

Муухан найруулсан жүжиг гэж үү?
Гитлер хэзээ, хаана үхсэн бэ?

Явж явж, Гитлерийн цогцсыг оршуулсан гэх гэрчүүдийн дунд түүнийг хор ууж, толгой руугаа буудаж байхыг нүдээр үзсэн хүн огт байхгүй аж. 3 дахь рейхийн удирдагчийн “үхэл” нь бүгдийг төөрөлдүүлэх гэсэн жүжиг байсан болж таарлаа. Гэхдээ архивын материалыг сайн анхаарч харвал зөрчилдөөнтэй зүйл их байх аж. Эхлээд Гитлерийг хор уусан гэсэн. Дараа нь цохондоо буудсан болоод явчихсан. Тэгснээ “Уучлаарай, эхлээд хор уугаад дараа нь өөрийгөө бууджээ” гэх нь тэр. Циант калий бол хоромхон зуур үхүүлдэг хор, үүний дараа хүн бууны гох дарах ямар ч боломж байхгүй.

Тэгээд ч гэрчүүдийн мэдүүлэг маш будилаантай. Жишээ нь, СС-ийн офицер Хайнц Линге: Гитлер зүүн цохондоо «Вальтер» бууг тулган буудсан тул гавлынх нь тал байхгүй байсан гэсэн бол өөр нэг офицер Отто Гюнше (фюрерийн цогцсыг гаргасан хүн): Адольф баруун чамархайдаа буудсан боловч нүүр нь зүв зүгээр байсан гэдэг.

Хамгийн гайхалтай нь, цогцоснуудыг задлан шинжлэхэд оролцсон Зөвлөлтийн эмч, дэд хурандаа Шкаравский тэнд ямар ч сумны шарх байгаагүй, харин шүдэнд нь циант калий бүхий ампул байсан гэж тодорхойлжээ.

Үүнээс үзвэл эсэсчүүд үхсэн Гитлерийг огт хараагүй учир мэдүүлэг нь зөрчилдөж байж. Тэдэнд фюрер үхсэн гэж батлан жүжиглэхийг тушаасан, харин цэргүүд хэлэх үгээ муу чээжилсэн гэсэн дүгнэлт хийж болохоор байна.

Сталин, Жуков хоёр ч эргэлзэж байжээ
Гэрчүүдийн иймэрхүү мэдүүлгийг уншсан Сталин фюрерийн үхэлд итгээгүй нь тодорхой. Зөвлөлтийн тагнуулын байгууллага Гитлерийг Өмнөд Америкийн хэд хэдэн оронд зэрэг хайж байсан тухай КГБ-ны нууц архивын бичиг баримт бий. Маршал Георгий Жуков ч 1945-06-09-нд гадаадын сэтгүүлчдэд зориулан хийсэн хэвлэлийн бага хурал дээр Гитлер болон Ева Браун нар нууцаар Гамбург руу зугтаж тэндээсээ шумбагч завиар явсан тухай мэдэгджээ. Сталин зарим нэг орны төр засгийн удирдлагатай ярилцах үеэрээ (жишээ нь, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга байсан Бирнстэй) фюрер нуугдаж амжсаныг шууд хэлж байжээ.

Фюрерийг “ихрийн өрөөсөн” нь орлосон уу?
Гитлер Аргентинд 20 жил энх тунх амьдарчээ. Энэ нь 1945 оны 3,4-р сард харагдаж байсан ядарч сульдсан, аливааг бодитойгоор хүлээн авах чадвараа алдаж хагас сохорсон дүртэй нь огт нийцэхгүй байгаа юм. 1945 оны хавар олон нийтийн өмнө фюрерийн ихрүүдийн нэг гарсан гэж үзвэл зохино. Энэ хүн л бункерт эцсээ хүртэл үлдэж тэндээ үхсэн бололтой.

Зочирхог Аргентинд
Гитлер хэзээ, хаана үхсэн бэ?

Хожим Аргентинд Гитлерийг жаахан хөл муутай, таяг тулж явдгаас бусдаар эрүүл саруул хүн гэж дүрсэлсэн байдаг. Тэрээр насан эцэс болтол испани хэл сайн сурсангүй, муухан ярьдаг байжээ. Алдарт сахлаа хусуулж, бууралтсан үсээ богино засуулдаг байв. Эхэн үедээ Эйкхгорныхны зочид буудалд нилээд хугацаагаар амьдарч байсан гэнэ. Тэрээр цуутай бизнесмен Хорхе Антониогийн (ерөнхийлөгч Хуан Пероны найз) тансаг харшид нэг бус удаа зочилж, Барилочийн сувиллын газарт очих дуртай байв. Энд түүний дагагсад болох нисгэгч Ганс-Ульрих Рудель, СС-ийн гауптштурмфюрер Эрих Прибке, Освенцимийн зэрлэг эмч Йозеф Менгеле нар суурьшсан байна. Барилоче их сайхан газар тул фюрер, Ева Браун хоёр тэнд нилээд хэдэн жил 2 давхар модон байшинд амьдарч байжээ. Ева Брауны тухайд гэвэл тэр 1912 онд төрсөн, фюрерээс 23 насаар дүү байсан. Ева Браун, Адольф Гитлер нар Аргентинд хүүхэдтэй болсон ч байж болох.

Аргентинд орж ирсэн баялаг
1945-09-21-нд бичигдэж, АНУ-ын нууц архивт орсон боловч 1997 онд нууцын зэрэглэлээс хасагдсан нэгэн баримтанд Гитлерийн суусан шумбагч завийг Аргентины 3 сайд тосож авсан тухай мэдээлэл байжээ. Учир нь Гитлер ба түүнийг дагагсад Аргентинд асар их баялгийг авчирсан юм. U-235, U-977 шумбагч завинууд 1945 оны 8-р сард Аргентины боомтод 4 кг гаруй очир алмаз, хэдэн зуун тонн алт, цагаан алтыг буулгажээ. 1996 онд дэлгэгдсэн ТТГ-ын илтгэлд Аргентины ерөнхийлөгч Хуан Перон 3 дахь рейхийн уналтын дараа СС-ийн мэдэлд байсан Швейцарийн нууц данснаас 7 сая доллар авсан тухай дурдагджээ. Энэ бол дуугүй байсны төлөөс байлаа.

Энэ тухай Перон : «Энэ бол бидний хувьд их завшаан. Немцүүд манай эдийн засагт том хөрөнгө оруулалт хийж, фабрик завод барьж, манай банкуудад тэрбум жинтэй алт хадгалууллаа. Үүнээс ашигтай наймаа гэж байхгүй» хэмээсэн гэдэг.

Холбоотой мэдээ

Ж.ШИЖИР: Одоогоор манай системийг 100 хувь ашиглаж байгаа нэг ч сургууль алга байна

IT салбарт тасралтгүй түүчээлж амжилтаараа ялгарч байгаа “ТОМ АМЖИЛТ” ХХК-ийн ерөнхий захиралтай Амж

2021-05-07

“ODOSURY платформ сургалтын сан асар их, хамгийн хямд, ашиглахад ч хялбар”

Цар тахалтай байгаа онцгой нөхцөлд сургалтын систем онлайн хэлбэрт эрчимтэй шилжиж байна. Үүнтэй хол

2021-05-07

“Асарч хамгаалж чадахгүй бол ядаж хүүхдийнх нь мөнгийг хүүхдэдээ өгчих”

Сар бүр олгодог хүүхдийн 100 мянган төгрөг, Засгийн газрын дэмжлэг болох 300 мянган төгрөгийн ал

2021-04-30

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль