Шинэ Зеландын улс төр гацаанаас гарч, 37 настай бүсгүй ерөнхий сайдаар тодорлоо

2017-10-19 Нийгэм 0

 

Өнгөрсөн есдүгээр сарын 23-нд болсон сонгуулийн дараа Шинэ Зеландын улс төр гацаанд ороод байв. Аль ч улс төрийн хүчин нь үнэмлэхүй олонх болж чадаагүй тул аль нэг хоёр нам нь эвсэж засгийн газрыг байгуулах сонголттой тулгарсан юм.

Ингээд бараг сар орчим гацсаны дараа өнөөдөр “New Zealand First and the Green” намын дарга, алдартай популист Уинстон Петерс сонгуулийн саналын тоогоор хоёрт жагссан Хөдөлмөрийн намтай эвсэх сонголт хийснээр засгийн газар байгуулагдахаар болж байна.

Энэхүү чухал алхам нь зүүн төвийн үзэл баримтлалтай Хөдөлмөрийн намын 37 настай тэргүүн Жасинда Ардерныг ерөнхий сайд болгох нөхцлийг бүрдүүллээ.

72 настай Петерс өнгөрсөн сонгуулиар 44.4 хувийн буюу хамгийн өндөр санал авсан одоогийн ерөнхий сайд Билл Инглишийн намыг сонголгүй, 36 хувийн санал авсан Хөдөлмөрийн намыг сонгосноо Жасинда Ардерны ур чадвартай холбон тайлбарлажээ.

Сонгуулийн кампайн эхлэхээс хэдхэн долоо хоногийн өмнө намын дарга болж, намаа хүчтэй өрсөлдүүлсэн Ардерны удирдагчийн ур чадварыг тэр хүндэтгэж байгаагаа илэрхийлсэн юм.

Ингэснээр Ардерн нь 1856 оноос хойш төрсөн Шинэ Зеландын хамгийн залуу удирдагч, мөн гурав дахь эмэгтэй ерөнхий сайд болж байгаа ажээ.

Мөн 1996 онд сонгуулийн пропорциональ системд шилжсэнээс хойш хамгийн олон санал авсан нам засгийн газарт орж чадалгүй үлдэж байгаа анхны тохиолдол юм.

Эх сурвалж: AFP

Холбоотой мэдээ

Нэгдүгээр төрөхийн дарга Г.Баясгалан албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй гэжээ

Нийслэлийн Өргөө амаржих газарт энэ сарын 19-ний өглөө амаржсан эхийг тухайн өдрийн орой ХӨСҮТ-д хүр

2021-01-21

Нэгдүгээр сарын 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг танилцуулж байна. Өнөөдрийн цаг агаарын төлөв Ихэнх н

2021-01-21

Сүүлийн 24 цаг 16 хүнээс коронавирус илэрлээ /01.21/

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа

2021-01-21

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...