Жүжигчин Амгаланбаатар: Саранзаяагийн бүтээх кинонд гишүүн Д.Гантулгын дүрд өөрийгөө сойход бэлэн гэнэ

2017-10-19 Нийгэм 0

 

УИХ-ын гишүүн Д.Гантулгын хүчингийн хэрэг нилээдгүй даамжирч сүүлдээ хүчирхийлүүлсэн хэмээх охины эгч тууштай заргалдагч Ч.Саранзаяа Д.Гантулга гишүүний хэргээр бүрэн хэмжээний уран сайхны кино хийнэ гэдгээ өчигдөр мэдэгдээд авсан. Түүний энэ мэдээлэл олон хүмүүсийн хатуу шүүмжлэлийг дагуулсан бөгөөд тэр дундаа кино урлагийхны эгдүүцэл дургүйцлыг төрүүлсэн юм. Тэгвэл энэ тухай жүжигчин О.Амгаланбаатар өөрийгөө гол дүрд нь сойход бэлэн хэмээн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Тэрээр: Би тэр Саранзаяа гээд “бандааш”-ны асуудалд орооцолдсон охины эгчид дургүй. Гэхдээ би гишүүн Гантулгын найз биш, тэр бүсгүй миний эрх ашигт сөргөөр огт нөлөөлөөгүй. Зүгээр л өөрийгөө илэрхийлэх өнгө аяс, байгаа байдал нь цаанаасаа л яалтчгүй миний дургүй жанрын хүмүүсийн нэг байналээ.

Тэглээ гээд энэ өнгөц үзэмж, мэдрэмжээрээ тэр хүнийг харлуулж бас болохгүй. Кино хийнээ гэчихсэн юмдагуудаа. Би тэрэнд нь харин баярласан. Бүхэл бүтэн гишүүний халдашгүй эрхийг үл ажран кино уран бүтээл болгож нийтэд дэлгэнэ гэдэг зориг эрх мэдэлд цөхөрсөн эмэгтэй хүний эцсийн арга юм биш байгаадаа гэж хүртэл бодогдов. Тэр эмэгтэй буруу хөдөлж, болоогүй зүйлээр кино хийвэл буцаад буух хариуцлагыг нь хангалттай мэдэхээр хүн байналээ.

Энэ шийдвэрт нь кино уран бүтээлчид их ундууцсан бололтой. Зарим нь даапаалж, зарим нь “урлагийг минь улаан махтай холбож доромжиллоо, хэн дуртай нь хийдэг юм биш” хэмээн архирч байна. Эерэгээр харлдаа. Энэ нийгэмд чинь хүүхэн битгий хэл хүүхэд ч хүчиндэж л байнашүүдээ. Тэсрэх гэсэн нийгмийн захиалга ч юм билүү. Тэрэн дээр ажиллах нь урлагийнхны үүрэг шахуу юм байгаа биздээ. Киноны сэдэв гэдэг зүйл гаднаас хуулж, эсвэл зүүдэнд нь гэнэт мэргэн санаа бууж нтр төрдөг тийм динозаврын мянганы тэмдэг шиг ховрын юм байх албагүй биздээ.

Яг ингээд бичиж байтал би яагаад тэр хүүхэнд дургүй байсныхаа шалтгааныг олчихлоо. Тэр нэг тийм давлиун л хүүхэн. Үзэл санаа нь зөв байсан ч үгээ бодож, дүүгээ бодож ярьдаггүй хүн шиг санагдсан. Тэр уул нь “Би кино хийнэ.., миний дүү, Гантулга бол” гэж явцуу ярихын оронд арай өргөнөөр “Чин шударгаар яваад үр дүнд хүрэхгүй юм байна. Нийгэмд нөлөөлөх хамгийн хүчтэй зэвсэг кино урлагаар дамжуулан шударга үнэний төлөө, хүчирхийлэлд өртсөн олон хүмүүсийн төлөө тэмцэх болно. Тэрийг минь мэргэжлийн уран бүтээлчид дэмжих байхаа” гэсэн бол урлагийнхны игзаарыг хөдөлгөж, уур бухимдлыг нь тэгтлээ төрүүлэхгүй байх байлаа. Угаасаа л ийм хүн байх. Тиймээс кино урлагийнхан тэгтлээ уурлах дэмийдээ. Өөрөө хийж өвчигнөхгүйгээр мэргэжлийн уран бүтээлчдэд нь хандан нийгэмд цочроо өгч чадвал юу нь буруу гэж.

Би ч яахав жин жаахан нэмчихсэн байгаа гишүүний дүрд өөрийгөө сойдог юмуу хэмээн бодоод л явж байнадаа. Нөгөө эгчийг нь элдэвээр хэлчихсэн жаахан буруудав уу? Пальдагдаж байгаад дүрээ авдаг байжуу? гэжээ.

Эх сурвалж: Seen.mn

Холбоотой мэдээ

Д.Дагвадорж циркийн амьтадыг буудан хөнөөсөн үү?

Цирк үзсэн хүүхдүүд заавал тойрдог байв. Учир юу гэвээс циркийн амьтад юу идэж байгааг, яаж амьдрах

2021-10-24

50.000, 100.000-ын дэвсгэрт инфляци, мөнгөний ханшид нөлөөлөхгүй

Монголбанкнаас 50 000-ын дэвсгэрт гаргах талаар судалгаа хийж буй талаар бид мэдээлж байсан. Том дэв

2021-10-22

Хэнтий аймагт эхнэр, хүүхдээ гэртэй нь шатаахыг завджээ

Эхнэр, хүүхдээ унтаж байх хойгуур санаатайгаар гал тавьж, амь насыг нь хохироохыг завдсан хэрэг Хэнт

2021-10-22

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...