Охинтой аавуудад өгөх зөвлөгөө

2017-10-19 Нийгэм 0

 

Бага насны охидыг хүчирхийлсэн гэмт хэргүүд ар, араасаа гарч нийгмийг цочроогоод байна. Тэгвэл олон нийтийн дунд “Охинтой аавуудад өгөх зөвлөгөө” гэсэн мэдээлэл түгээд байна. Уншигч танд ч гэсэн энэ зөвлөгөө хамаатай. Иймээс нийтэлж байна.

Хэрвээ та охинтой бол:

-Гэртээ хэзээ ч битгий согтуу хүн дагуулж ирж бай. хамгийн сайн найз байсан ч тэр..
– Гэртээ шоу цэнгээн битгий зохион байгуул.
– Айлд аль болох орхихгүй байхыг хичээ. Шаардлага гарвал байнга утасдаж юу хийж байгааг ойр ойрхон лавлаж бай.
– Архи уусан бол охин руугаа битгий ойрт, түүний орон зайд битгий нэвтэр..
– Хүүхэддээ зориулах мөнгөө хэд дахин багасгаж, түүнтэй ярилцах тоглох цагаа хэд дахин нэм.
– Охиндоо танихгүй хүнтэй харьцах талаар байнга асуулт асууж хэрхэн хариулах яаж хандах талаар зөвлөж бай.
– Аюул тохиолдсон нөхцөлд хэрхэн зугтаах, хүний анхаарлыг хэрхэн татах талаар зааж зааварлаж бай.
– Энэ дэлхий хэдий гоё сайхан ч бас хар бараан зүйл байдгийг үлгэр домгоор дамжуулан харилцан ярилцаж ойлгуул.
– Охиныхоо хажууд битгий хатуу ширүүн үг хэрэглэж бай.
– Аав ээжийнх нь нэр барьсан хүмүүст итгэж болохгүйг маш сайн ойлгуул. Хоорондоо нууц үгээр дамжуулан харьцдаг тоглоом их зүгээр.
– Цэцэрлэг сургуулиас нь байнга өөрөө авч бай. аль болох хүнээр битгий авахуул.
– Олон нийтийн тээврийн хэрэгсэл зам талбай гудамжаар зорчихдоо аль хэсэгт байрлах хэрхэн зорчих хэний хажууд байрлах эсэхийг сайн зааж өг.
– Охиныхоо утсанд цагдаагийн дугаар болон аав ээжийнхээ дугаарыг зөвхөн нэг дугаар дараад залгаж байхаар тохируул.
– Бага насны охидод аль болох GPS тохиргоотой цаг авч өгч бай.
– Аав ээжийнх нь авч өгсөн амттан л чиний хамгийн дуртай амттан гэдгийг ойлгуул.
Эдгээр бол охинтой аавд хатуу ч гэсэн үнэн үг шүү.

Холбоотой мэдээ

Хичээлийн хоцрогдолтой хүүхдүүдэд зориулж хөтөлбөр хэрэгжүүлнэ гэв

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан

2021-03-09

Орон нутгийн хөгжлийн сангаас хороо, дүүргийн тохижилт, үйлчилгээг сайжруулах зорилгоор 31.3 тэрбум төгрөг хуваарилсан байна

Орон нутгийн хөгжлийн сангийн цахим санал асуулга Нийслэлийн есөн дүүргийн 171 хороонд SmartUB аппли

2021-03-09

Энэ долоо хоногийн ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН хуваарь

Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсрол, Тусгай хэрэгцээт боловсролын теле хичээлийн энэ д

2021-03-09

Санал асуулга

Хичээл сургууль 4 сарын 1-ээс танхимаар орох нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...