ГАВЬЯАТ ТАМИРЧИН Д.МӨНХБАЯР ЭНЭТХЭГИЙН ШИГШЭЭ БАГИЙГ ДАСГАЛЖУУЛАХААР БОЛЖЭЭ

2017-10-20 Нийтлэл 0

 

Өдгөө Германд амьдарч буй Барселона-1992, Бээжин-2008 зуны олимпийн наадмын хүрэл медальт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой алт болон хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр Энэтхэгийн шигшээ багийг дасгалжуулахаар болжээ. Түүнд энэ санал Рио-2016 олимпийн дараа иржээ. Тэрбээр 2020 оны Токиогийн олимп хүртэл Энэтхэгийн мэргэн буучдыг дасгалжуулах аж.

Энэ жил Д.Мөнхбаярт эх орондоо дасгалжуулагчаар ажиллах санал тавьжээ. Гэвч Энэтхэгийн талтай гэрээ байгуулж, ажил эхэлсний дараа санал ирсэн учраас хүлээж авч чадаагүй байна. Энэ талаар тэрбээр “Би одоо Энэтхэг улсын залуучуудын шигшээ багт дасгалжуулагчаар ажиллаж байна. Энэтхэгийн шигшээ багтай гэрээ байгуулсны дараа Монголоос санал тавьсан болохоор хүлээн зөвшөөрөх боломж байгаагүй. Энэтхэгийн шигшээ багтай Токиогийн олимп хүртэл гэрээ байгуулсан. Германд амьдрангаа Энэтхэгт ирэн, очин тамирчдаа дасгалжуулдаг. Магадгүй, Токиогийн олимпийн дараа эх орондоо ирж, ажиллаж болох юм” гэжээ.

Холбоотой мэдээ

Хорьсоор хорьсоор “хөлгүй” болсон Улаанбаатар хот

Өнгөрсөн хугацаанд дөрвөн удаагийн хатуу хөл хорио тогтоосон Улаанбаатар хотод халдвар авсан иргэд н

2021-06-22

Э.Ананд хүү өнөөдөр эмнэлэгтээ хэвтлээ

БНСУ-д эмчлүүлэхээр явсан Э.Ананд хүү тус улсад тусгаарлалтын 14 хоногоо дүүргээд, өнөөдөр /2021.05.

2021-05-28

Амьдрал дундах хийсвэрлэл AR гэж юу вэ?

Анх 1922 онд Лос Анжелес хотод анхны 3д кино нээлтээ хийж байлаа. Монголд нэлээн сүүлд орж ирсэн сан

2021-05-14

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль