“Давхар дээлт” Засгийн газрын анхны хуралдааны сэдэв өвөлжилтийн бэлтгэл ажил

2017-10-20 Нийгэм 0

 

МАН эрх барьж буй энэ үед бүрдсэн хоёр дахь Засгийн газар өчигдөр арай хийж бүрдэж дууслаа. Өчигдөр УИХ-аас томилогдсон сайд нар өнөөдөр тамгаа хүлээн авах үйл явц өрнөж байна.

Ингэснээр өнөөдөр 13:00 цагаас шинэ Засгийн газрын анхны хуралдаан болохоор төлөвлөгджээ. Тэд өргөтгөсөн байдлаар хурлаа хийж өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, ажлын явц, цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцэхээр болсон байна.

У.Хүрэлсүх нь Монгол Улсын 30 дахь Засгийн газрын бүтцийг тэргүүлж байна.

У.Хүрэлсүхийг эс тооцвол 16 сайдын 15 нь УИХ-ын гишүүн буюу “ДАВХАР ДЭЭЛТЭЙ” байгаа нь тэд УИХ дахь ажилдаа түлхүү анхаарал хандуулах, эсвэл Засгийн газартаа илүү анхаарал хандуулах уу гэдэг сорилттой учраад буй. Засгийн газрын гишүүн болсон учир энэ ажилдаа анхаараад явахаар сонгогдсон тойргийн сонгогчиддоо амласан амлалтаа биелүүлж чадах болов уу, яах бол.

Засгийн газрын шинэ гишүүдэд:

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд
УИХ-ын гишүүн, БОНХ-ийн сайд Н.Цэрэнбат
УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа
УИХ-ын гишүүн, НХХ-ийн сайдад С.Чинзориг
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Ж.Бат-эрдэнэ
УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайда Б.Батзориг нар байна.

Шинээр байгуулагдсан Засгийн газар бүр Шинэчлэлийн, Шийдлийн, Мэргэжлийн зэрэг өөртөө чамин гоё хоч өгдөг. Харин энэ Засгийн газрыг “Давхар Дээлт” засгийн газар гэж нэрлэхэд тохирох болзлоо хангажээ. “Халууцах вий”.

Холбоотой мэдээ

Гадаадад амьдардаг иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ шийдэхэд хоёр хоногийн хугацаа үлдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр зургаадугаар сарын 9-нд товло

2021-05-07

“2.5 сая тун Pfizer вакцин авах гэрээ хэлцлүүд хийж буйг ГХ-ны сайд мэдэгдсэн. 7, 8 дугаар сард ирвэл хүүхдүүдээ вакцинжуулна”

Улсын хэмжээнд хийгдэж буй дархлаажуулалтын явц болон цаашдын төлөвлөгөөний талаар ХӨСҮТ-ийн ерөнхий

2021-05-07

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад ваучер олгож, мөнгөжүүлэх ажлыг Даваа гарагаас эхлүүлэхээр болжээ

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрө

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль