Нэмэлт хэлэлцээнд Засгийн газрыг С.Чинзориг сайд төлөөлнө

2017-10-23 Нийгэм 0

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг багш, эмч нарын цалингаа нэмэгдүүлэхээр тавьж байгаа шаардлагыг гудамжинд жагсч цуглаж биш ширээний ард сууж ойлголцох замаар шийдвэрлэх гарц гаргалгааг олох нь зөв хэмээн үзэж буй юм. Тэрбээр үүний тулд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт өөрчлөлт оруулах нэмэлт хэлэлцээтэй холбоотой асуудлыг шинэ Засгийн газрын анхны хуралдаанаар хэлэлцүүллээ. Засгийн газрын хуралдаанаас нэмэлт хэлэлцээнд баримтлах Засгийн газрын чиглэлийг дэмжиж, Засгийн газрыг төлөөлөх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталсан Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтсон байна. Энэ дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2017-2018 оны хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээг өнөөдөр эхлүүлэхээр боллоо.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийг Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран 2017 оны нэгдүгээр сарын 19-нд байгуулсан юм. Уг хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх заалттай холбоотойгоор нэмэлт хэлэлцээр байгуулж, тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг ирэх онд үе шаттайгаар нэмэгдүүлэх саналыг МҮЭХ-ноос ирүүлсэн. Мөн Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос Засгийн газарт шаардлага хүргүүлж, ажил хаялт зохион байгуулж байгаа. Тиймээс нэмэлт хэлэлцээгээр нийгмийн зөвшлийн талууд эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцах юм.

Хэлэлцээр өнөөдөр /2017.10.23/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны байранд 14.00 цагаас эхэлнэ.

Холбоотой мэдээ

Ядууст бус баячуудад дэмжлэг болсон цахилгааны хөнгөлөлт

Цар тахлын үед бүх айл, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцаж б

2021-10-26

12 настай Н.Содбилэг сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв

Бүгд найрамдах Грек улсын Родес хотноо шатрын сонирхогчдын ДАШТ боллоо. Тэмцээнд Монгол Улсаас т

2021-10-26

Хүүхдийн фондын мөнгийг албан ёсоор шилжүүлжээ

Сураг алдарсан хүүхдийн фондын мөнгийг Хүүхдийн төлөө сангийн дансанд албан ёсоор хүлээж авсан талаа

2021-10-26

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...