Б.Дэлгэрмаа сайдын “хаанчлал” Москва хотод тогтсон уу

access_time 2017-10-23

 

“Хилийн чанад дахь  Монголчуудын зөвлөл” ТББ-аас “Амжилт” студид хүсэлт тавьсны дагуу “Асуудлын мөрөөр” нэвтрүүлгийг ОХУ-ын Москва хотоос бэлтгэн хүргэлээ.

Харийн нутагт амьдарч буй Монголчуудад элчин сайдын яамнаас илүүтэйгээр хүрч үйлчилдэг төрийн чигтэй үйл ажиллагаагаа эрхэлдэг ТББ-ууд олон байдаг. Эдгээр байгууллагын тод жишээ нь ОХУ-ын Москва хотод үйл ажиллагаагаа явуулдаг “Мөнх Тэнгэр” ТББ юм. Асуудалд орсон Монголчууддаа тусалж өөрийн байрандаа үнэ төлбөргүй амьдруулж,  эх нутагт нь буцаадаг энэ байгууллагыг  өнөөдөр Элчин сайд Б.Дэлгэрмаа гадуурхаж байрнаас нь хөөж, гэрэл цахилгааныг нь тасалсан байна. Тус ТББ-ын тэргүүн Д. Амарбаясгалан нь 5 сартай нялх хүүхэдтэй бөгөөд 10 сарын 1-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл гэрэл цахилгаангүй амьдарч байна.

Элчин сайд Б.Дэлгэрмаад уулзах хүсэлт тавьж учир явдлын талаар тодруулах гэсэн боловч сайд Б.Дэлгэрмаа түүнийг   өрөөндөө заналхийлэн хөөж гаргажээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060