Дэлхийн түүхэнд хамгийн ихээр нөлөөлсөн нууц нийгэмлэгүүд

2017-10-24 Нийгэм 0

Нууц нийгэмлэг гэхээр л бараг Ертөнцийн эсрэг хуйвалдаан зохиодог, хар шидийн хүчийг эзэмшсэн буюу түүнтэй холбоотой, аюултай, хорлонтой гэмт бүлэглэл хүмүүсийн санаанд буудаг гэнэ. Үнэндээ тэдгээрийн олонх нь үзэл бодлоороо нэгдсэн жирийн клуб маягтай байдаг ч, дэлхийн түүхэнд ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлж чадсан, одоо ч ноёрхлоо тогтоохыг эрмэлзсээр байгаа зарим хүчирхэг бүлэглэлүүд одоо хүртэл оршин байдгийг үгүйсгэх аргагүй аж. Тэдгээрээс хамгийн зартай заримынх нь талаар сонирхуулъя.

“Иллюминат”

1700-гаад оны үед Баварын профессор Адам Вейсхаупт «Иллюминатуудын орден» гэдэг байгууллагыг үүсгэн байгуулжээ. Гол зорилгоо сүм хийдийн өв тэгш хөгжил, бүх нийтийн сайн сайхны төлөө гэж зарлажээ. Гэвч Баварын захирагч Карл Теодор иллюминатуудыг масончуудын хууль бус бүлэглэлийн нэг хэсэг хэмээн үзэж гишүүдийг нь мөрдөн хавчсаар 1787 он гэхэд зүйл дуусгаж чаджээ. Гэвч амьд үлдсэн гишүүд үйл хэргээ орхиогүй нууц байдалд үргэлжлүүлсээр байж. Францын Их хувьсгал, Жон Ф. Кеннедийн амь насанд халдсан ажиллагааг чухамхүү иллюминатууд зохион байгуулсан гэж үздэг бөгөөд өнөө үед ч дэлхийн улс төрд чухал нөлөөтэй хэмээн харддаг аж. Бид энэ бүлэглэлийн тухай дараагийн нийтлэлдээ дэлгэрэнгүй ярих болно.

“Opus Dei”

Энэ нийгэмлэгийг 1928 онд католик лам Хосемария Эскрива де Балагер гэгч үндэслэн байгуулсан гэдэг. Нийгэмлэгийн нэрийг латин хэлнээс орчуулбал «Бурхдын үйлс» болох бөгөөд өдөр тутмын амьдралаас татгалзахгүйгээр буяны мөрийг хөөхөд туслах зорилготой ажээ. Гишүүд нь: бизнесмен, ажилчин, гэрийн эзэгтэй, багш гээд л хамгийн эгэл жирийн хүмүүс байна. Гэвч нийгэмлэг хаалттай байдгаас болж зарим католик лам нар түүнийг аюултайд тооцдог байна. Түүнээс гадна Opus Dei-г шашны зарим хориотой зан үйлийг үйлддэг, чухал мэдээллийг нууцалдаг хэмээн итгэгчид олон бий.

“Тэмплиер”

Албан ёсны нэр нь «Сүм хийдийн болон Ариун Иерусалимын гэгээн Ионн, Палестин, Родес, Мальтийн Шашин, цэрэг, масоны нэгдсэн орден». Энэ бол орчин үеийн масончуудын бүлэглэлийн нэг салбар бөгөөд 1119 онд байгуулагдсан «Христийн ядуу рыцариуд»-тай ямар ч холбоогүй юм. Гэхдээ л үзэл санаа нэгтэй байдгийг нь үгүйсгэх аргагүй аж. Энэ бүлэглэлийн гишүүн болохын тулд заавал христийн шашинт байх ёстой бөгөөд тусгай журмын дагуу бүх шатны сорилтыг даван туулсан байх хэрэгтэй гэнэ.

“Хар гар”

Өмнөд Славяны үндсэрхэг үзэлт нууц нийгэмлэг 1911 онд бий болжээ. Славян гаралт бүх ард түмнүүдийг нэгтгэх зорилготой «Арт түмний өмгөөлөл» бүлэглэлээс тасарч гарсан гэж үздэг. Австри-Унгарын эзэмшилд байгаа бүх сербүүдийг чөлөөлөх зорилготой ажээ. Сербийн армийн офицерүүд, төрийн зарим түшмэлүүд ч гишүүнээр элссэн гэнэ. Дэлхийн 1-р дайн эхлэх гол шалтаг болсон Австри-Унгарын хаан ширээг залгамжлагч Франц Фердинандын амь насанд халдсан алан хядагчид «Хар гар»-тай холбоотой гэж үздэг байна. 1917 онд Сербийн хаан I Александр Карагеоргиевичийн тушаалаар энэ байгууллагыг аюулгүй болгож, тэргүүн, хурандаа Драгутин Дмитриевич болон түүний шадар хүмүүсийг буудан хороожээ.

“Ассасин”

Шинэ исмаилит-низаритуудын нууц бүлгэмийг Хасан ибн Шаббат гэдэг хүн бүр 11-р зууны үед байгуулсан гэдэг. Дотроо хатуу шатлалтай, нэгээс нөгөө рүү шилжихэд нууцлаг ёслол үйлддэг дүрэмтэй. Ассасинууд хэзээнээс даалгавраа чанд биелүүлдэг, мөсөн зүрхт алуурчид хэмээн зард гарчээ. 1256 онд Аламут, Меймундиз гэсэн 2 бэхлэлт нь нуран унасны дараа уг бүлэглэлийн оршин тогтнол эцэс болсон гэж үздэг ч, ассасинууд Энэтхэг рүү зугтаж, тэндээ хөлсний алуурчдын кастыг үүсгэсэн гэж ярьцгаадаг. Ялангуяа «Жихад», «Хизбалл» зэрэг мусульманы алан хядагч бүлгийнхний үйл ажиллагаанд ассасинуудын зан заншил ихээр ажиглагддаг байна.

“Туле”

Немцүүдийн улс төрийн энэхүү нууц бүлэглэлд хожим нь Гитлерийн шадар зөвлөхүүд болсон хүмүүс бүгд багтаж байсан юм. Байгууллагын албан ёсны нэр нь «Эртний Герман судлалын баг». Тэд арий үндэстний гарал үүслийг судлан тодорхойлох ажил хийж байжээ. Эртний Грекийн домогт гардаг умардын үлгэрийн орон Туле-г нацистууд эртний Гиперборейн нийслэл байсан гэж үзэж байв. Тэд арий үндэстэн бол түүхийн өмнөх цаг үед Атлантидад амьдарч байгаад амьд үлдсэн хүмүүсийн үр сад, дээд үндэстэн гэсэн үзэл сурталчилж байжээ. Мөн доод үндэстэн болох еврейчүүдийг коммунист, массончуудын хамтаар устгах хэрэгтэй хэмээн үзэж байв. 1919 онд энэ бүлэглэл «Немцийн ажилчны нам» болон хувирчээ. Адольф Гитлер энэ намын гишүүн байсныг та бүхэн мэднэ.

“Алтан тойргийн баатрууд”

1850-1860-аад онд АНУ-ын баруун мужуудаар “Алтан тойргийн баатрууд” гэх хагас цэрэгжсэн байгууллага үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тэд өмнөдийнхнийг дэмжиж, боолчлолыг сэргээхийг хүсч байлаа. Булаан эзлэлтийнхээ бүсээр Мексик, Төв Америк, Карибын тэнгисийн арлуудыг сонгоод байв. Нилээд зард гарсан гишүүд нь Авраам Линкольны алуурчин Жон Уилкс Бут, гэмт хэрэгтэн Жесси Жеймс нар байжээ. 1864 онд толгойлогчдыг нь баривчилж, зэвсгийг нь хураасны дараа бүлэглэл тарсан байна.

“Эрх чөлөөний хөвгүүд”

1765 онд Сэмюэль Адамс гэх хүн Хойд Америкийн колони орнуудын санаа бодлоо илэрхийлэх тэмцлийг дэмжих зорилгоор байгуулсан гэнэ. Тэд «Төлөөлөлгүйгээр татвар үгүй» гэсэн уриа дэвшүүлж, ухуулах хуудас тараах, эсэргүүцлийн цуглаан зохион байгуулах, Британы эрх баригчдын эсрэг хүч хэрэглэсэн арга хэмжээ явуулах болсон тул гэмт хэргийн шинжтэйд тооцогдож мөрдөгдөж эхэлжээ. 1766 онд “Сүлдний хураамжийн хууль” хүчингүй болсноос хойш энэ байгууллага аяндаа таржээ.

“Гавал, яс”

Энэ бол АНУ-ын оюутнуудын маш эртний түүхтэй нууц байгууллагуудын нэг юм. 1832 онд Йелийн Их сургуулийн Уильям Рассел санаа нэгт 14 нөхдийнхөө хамтаар “Ахан дүүсийн нууц нийгэмлэг” байгуулахаар шийдсэнээс бүх зүйл эхэлжээ. Энэ нийгэмлэгийн гишүүн болохын тулд заавал сурвалжит язгууртан гэр бүлийн гишүүн, англи-саксон гаралтай, протестант шашинтай байх ёстой аж. Өнөө үед хүрээлэл дотроо лидер нь байх гэсэн шинэ шаардлага нэмэгдсэн гэнэ. Энэ нийгэмлэгт АНУ-ын ерөнхийлөгчид, сенатын гишүүд, Дээд шүүхийн шүүгчид багтаж байсан тул улс төрийн элит хүрээнийхний нууц байгууллага хэмээн сэжиглэгддэг. Гишүүд 7 хоногт 2 удаа цуглаж хуралддаг ч тэнд чухам юу яригддаг нь маш нууц хэвээр үлджээ.

“Масон”

Масоны бүлэглэл албан ёсоор 1717 онд үүссэн гэдэг ч 1300 оны бичээст масончуудын тухай дурдагдсан байжээ. Масончуудын цугларалт бол тэдний явуулдаг зан үйлийн нэг хэлбэр бөгөөд тэд бүгд Дээд Бурханд итгэдэг. Масончууд дэлхий даяар улс төрийн нэгдмэл бодлого тогтоохыг эрмэлздэг гэдэг. Харин масончууд өөрсдөө цэвэр ариун ёс суртахуун, найрамдал нөхөрлөлийг нандигнан дэмжих, буяны үйл ажиллагаа эрхлэх нь бидний гол зорилго хэмээн мэдэгддэг. Тэдний дунд Уинстон Черчилль, Марк Твен, Жеймс Бьюкенен, Боб Доул, Генри Форд, Бен Франклин зэрэг олон алдартан байжээ. Дэлхий дээр одоогоор 5 сая орчим хүн энэ нийгэмлэгийн гишүүнд тооцогддог гэнэ.

Холбоотой мэдээ

Монгол залуус PUBG Mobile-ын дэлхийн аваргад гуравдугаар байр эзэлж 284 сая төгрөгөөр шагнууллаа

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 1.3 сая ам.долларын шагналын сантай "PUBG Mobile Global Cha

2021-01-27

Наркологийн эмнэлэг, Ховд чиглэлийн автобусны зорчигчид, батлагдсан тохиолдлын хавьтал гээд нийт 11 хүнээс халдвар илэрчээ /01.27/

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өө

2021-01-27

0-3 настай хүүхдээ асарч буй эхэд сар бүр ₮50,000 олгож байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн цэцийн дүгнэлтийг гишүүд дэмжив

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэц

2021-01-27

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...