Өмнөд Солонгосын жүжигчид, дуучид, загвар өмсөгчдийн цалингийн хэмжээг танилцуулж байна

2017-10-24 Нийгэм 0

 

 

Өнөөдөр Өмнөд Солонгосын Ардчилсан намын парламентийн гишүүн Пак Кван Он тус улсын энтертайнмент салбарынхны цалингийн хэмжээг Үндэсний Татварын Газраас авсан тоон мэдээлэл дээр үндэслэн гаргаснаа чуулган дээр танилцуулжээ.

Эндээс Азидаа тэргүүлдэг Өмнөд Солонгосын кино дэлгэц, поп урлагийн салбарын хүмүүсийн цалин хангамж ямар байдгийг харж болохоор байна.

Жүжигчдийн хувьд топ нэг хувьд багтаж байгаа хэсгийн сарын цалин дээд тал нь 159 сая вон ($140,000) байжээ.

Өнгөрсөн онд нийт 15,870 жүжигчний топ нэг хувь нь дунджаар жилд 2.8 тэрбум воны цалинтай байсан бол топ 10 хувь нь дунджаар жилд 367 сая воны цалин авсан байна. Энэхүү топ 10 хувийн нийлбэр цалин нийт жүжигчдийн авсан цалингийн 86.8 хувийг эзэлжээ.

Харин хамгийн ядуу жүжигчид нь жилд 6.2 сая вон буюу сард 500,000 вон орчмын цалинтай байсныг тоо баримт харуулж байна.

Дуучид, загвар өмсөгчдийн хувьд ч дээрх харьцаа хадгалагджээ.

Тухайлбал нийт 4,667 дуучны топ нэг хувь нь жилд дунджаар 4.2 тэрбум воны цалин авсан байна. Тэдний цалин нийт дуучдын цалингийн 52 хувийг эзэлж байжээ.

Харин үлдсэн 90 хувийн жилийн цалин дунджаар 8.7 сая вон байна.

Загвар өмсөгчдийн хувьд нийт 8,210 загвар өмсөгчийн бага цалинтай 90 хувь нь жилдээ хамгийн бага нь 2.7 сая вон авчээ. Харин топ нэг хувь нь дунджаар жилийн 544 сая вон авсан байна.

Эх сурвалж: Korea Times

Холбоотой мэдээ

Д.Дагвадорж циркийн амьтадыг буудан хөнөөсөн үү?

Цирк үзсэн хүүхдүүд заавал тойрдог байв. Учир юу гэвээс циркийн амьтад юу идэж байгааг, яаж амьдрах

2021-10-24

50.000, 100.000-ын дэвсгэрт инфляци, мөнгөний ханшид нөлөөлөхгүй

Монголбанкнаас 50 000-ын дэвсгэрт гаргах талаар судалгаа хийж буй талаар бид мэдээлж байсан. Том дэв

2021-10-22

Хэнтий аймагт эхнэр, хүүхдээ гэртэй нь шатаахыг завджээ

Эхнэр, хүүхдээ унтаж байх хойгуур санаатайгаар гал тавьж, амь насыг нь хохироохыг завдсан хэрэг Хэнт

2021-10-22

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...