Ши Жиньпин албан ёсоор Маогийн дараа Хятадын хамгийн хүчтэй удирдагч боллоо

2017-10-24 Нийгэм 0

 

Коммунист намынхаа үндсэн дүрэмд өөрийн нэрээр нэрлэгдсэн онолыг нэмж оруулснаар Ши Жиньпин албан ёсоор Мао Зэдуний дараах Хятадын хамгийн том удирдагч боллоо.

Энэхүү алхам нь долоо хоног хуралдсан ХКН-ын 19 дүгээр их хурлын сүүлийн өдөр буюу өнөөдөр тохиожээ. Хаалтын ажиллагааны үеэр их хурлын танхимд цугларсан гишүүдийн өмнө Ши Жиньпиний Хятадын онцлогтой Социализмийн тухай Шинэ эриний үзэл санааг намын үндсэн дүрмэнд нэмж оруулсныг зарлажээ.

1949 онд БНХАУ байгуулагдсанаас хойш ганцхан Мао Зэдунь амьд ахуй цагтаа ингэж өргөмжлөгдөж байсан юм. Түүний онолыг Мао Зэдуний үзэл санаа гэж нэрлэдэг байв.

Түүний дараа Хятадын эдийн засгийн шинэчлэлийн эцэг гэгддэг Дэн Сяопиний нэрээр нэрлэгдсэн онол мөн намын дүрмэнд орж байсан ч түүнийг нас барсны дараа 1997 онд уг явдал болж байжээ.

Ажиглагчдын дүгнэлтээр энэ бол Ши Жиньпинд асар их эрх мэдэл олгож байгаа явдал гэнэ. Ши Жиньпинийг хэн ч сөрж чадахгүй, түүнтэй тэмцэх нь коммунист намтай тэмцэж байгаа гэсэн үг болох ажээ.

Австралийн ерөнхий сайд асан Кэвин Рудд Financial Times сонинд бичихдээ “Таван жилийн өмнө түүнийг засгийн эрхэнд гарахад Дэн Сяопинээс хойшх Хятадын хамгийн том удирдагч гарч ирлээ гэж би хэлж байсан. Миний буруу байжээ. Тэр одоо Мао Зэдунээс хойшх Хятадын хамгийн том удирдагч боллоо” гэсэн байна.

Мөн намын удирдах дээд байгууллагад Хятадын дараагийн удирдагчийн таамагт яригдаж байгаа Ху Чунхуа, Чэн Мин эр, Жан Чинвэй нарын нэг нь ч ороогүй нь Ши Жиньпинийг 2022 онд огцрох бодолгүй байгааг харуулж байгааг шинжээчид бичиж байна.

Хэрвээ ингэвэл Ши насан туршдаа удирдагчийн суудлаас буухгүй байх магадлалтай. Билл Клинтоны үед төрийн нарийн бичгийн орлогч байсан Ширк “Энэ явдлын дараа би түүнийг дарангуйлагч гэж нэрлэхэд ойрхон болоод байна. Гэхдээ ингэхээсээ өмнө хэсэг харах хэрэгтэй” гэж ярьжээ.

Нөгөө талаас Хятадын коммунистуудын дунд Зөвлөлт маягийн задрал, уналтаас айх айдас түгээмэл болсон тул тэд дуу нэгтэйгээр хүчтэй удирдагч гаргаж ирж байх магадлалтай гэсэн яриа байгаа юм.

Өнөөдөр ийнхүү Хятадын Коммунист Нам Ши Жиньпинийг Хятад орныг дэлхий ертөнцөд байх ёстой сууринд нь хүргэх гол хүнээр зарлалаа.

Эх сурвалж: The Guardian

Холбоотой мэдээ

Гадаадад амьдардаг иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ шийдэхэд хоёр хоногийн хугацаа үлдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр зургаадугаар сарын 9-нд товло

2021-05-07

“2.5 сая тун Pfizer вакцин авах гэрээ хэлцлүүд хийж буйг ГХ-ны сайд мэдэгдсэн. 7, 8 дугаар сард ирвэл хүүхдүүдээ вакцинжуулна”

Улсын хэмжээнд хийгдэж буй дархлаажуулалтын явц болон цаашдын төлөвлөгөөний талаар ХӨСҮТ-ийн ерөнхий

2021-05-07

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад ваучер олгож, мөнгөжүүлэх ажлыг Даваа гарагаас эхлүүлэхээр болжээ

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрө

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль