Шорлог зардаг залуу хөвгүүн өөрийн амьдралаа ярьж фээсбүүк хуудаснаа бичлэг хийж эхэлснээр сошиал ертөнцөд хүмүүсийн анхаарлыг татах болсон. Анхандаа хүмүүс түүнийг өрөвдөж анхаарлаа хандуулан хийж буй бичлэгийг нь үздэг байсан бол өнөөдөр түүнийг ад үзэх хүмүүс олон болжээ.
Учир нь тэрээр эмэгтэй хувцас өмсөж гудамжаар явах, буруу зөрүү ярьж хүмүүсийн дургүйцлийн хүргэдэг болсон юм. Түүний хийж буй үйлдэлд эгдүүцэн дургүйцсэн эрчүүд гудамжинд барьж авч зодох үйлдлийг хүртэл гаргаж байсан. Ардчилсан нийгэм, шүүлтүүргүй сошиал ертөнцийн гаж үзэгдэл нь зарим хүмүүсийг ингэж өөхшүүлж байна. Хувь хүн өөрийн нүүр хуудаснаа юу гэж нийтлэх нь хүний эрх боловч заримдаа дэндүү эрээ цээргүй зүйл бичиж гаргах хүмүүс олон.
Шорлог зардаг хөвгүүн сүүлдээ бүсгүй хүн болсоноо зарлаж тэр ч бүү хэл “Миний сарын тэмдэг” ирсэн хэмээн бичиж олон хүмүүсийн инээдэм, эгдүүцлийг хүргэж байна.
Сүүлийн үед манай оронд трансжендэрүүд олноор бий болж сошиал ертөнцөд бие биенээ үгүйсгэх элдэв, сонин, гаж үйлдлээр бусдын анхаарлыг татах явдал нэмэгдэж байгаа юм.
0 cэтгэгдэлтэй