24 мянган хүүхэд, жирэмсэн ээжүүдэд ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИН ТӨЛБӨРГҮЙ хийнэ

2017-10-25 Нийгэм 0

 

“Томуугийн эсрэг дархлаажуулалт” -ын үйл ажиллагааг аравдугаар сарын 16-наас эхлэн зохион байгуулж байгаа билээ. Энэ жилийн томуугийн улиралд эхний ээлжийн 50,000 хүн/тун вакциныг АНУ-ын Протейн Сайнс Корпорациас хүлээн авсан бөгөөд вакциныг аймаг, сум, дүүргүүдэд түгээх үйл ажиллагаа явагдаж байгаа аж.

Мөн өнөөдрөөс эхлэн НҮБ-ын Хүүхдийн сангаас захиалсан 45,000 хүн/тун вакцинаар агаарын бохирдлын индекс өндөртэй газар байрладаг нийслэлийн 42 цэцэрлэгийн 24 мянган хүүхдийг үнэ төлбөргүй дархлаажуулж байна гэж Эрүүл Мэндийн Яамнаас мэдэгдлээ.

Энэ талаар Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Нийслэлд өнөөдрийн байдлаар амбулаториор 63,235 хүн үйлчлүүлсний 4.5 хувь нь Томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон. Энэ нь харьцангуй хэвийн үзэгдэл юм. Гэхдээ бид тайвширч болохгүй. Учир нь томуугийн дэгдэлт арванхоёрдугаар сар болон нэгдүгээр сард оргил үедээ хүрдэг.

Тиймээс Эрүүл мэндийн сайдын тушаалаар томуугийн эсрэг дархлаажуулалтын үйл ажиллагааг хийж эхэлсэн байна.

Нэгдүгээрт, өнөөдрөөс 45 мянган хүн тун вакцинаар дархлаажуулах ажлыг эхлээд байна. Энэ ээлжийн вакцин голчлон хүүхдэд чиглэх юм. Томуугийн вакциныг тариулснаас хойш 14 хоногт дархлаа тогтох бөгөөд зонхилон тохиолдож буй гурван вирүсийн эсрэг вакцин.

ХӨСҮТ-д сайн дурын үнэ төлбөртэй дархлаажуулалт эхэлж байна. Энэ жил эрүүл мэндийн сайдын санаачилгаар вакцины үнийг бууруулж нэг хүн 10,000 төгрөгөөр хийлгүүлэхээр болсон. Сайн дурын дархлаажуулалтад ямар ч иргэн хамрагдаж болно.

Вакцины талаарх бүх төрлийн мэдээллийг 455388 утсаар авч болно.

Энэ удаагийн дархлаажуулалтад жирэмсэн эмэгтэйчүүд, эрсдэлт бүлгийн, суурь өвчтэй иргэдийг түлхүү хамруулж байна. Хүүхдүүдийн хувьд 6 сартайгаас дээш насны хүүхдийг хамруулж байгаа.

Хоёрдугаарт, эрүүл мэндийн сайдын тушаалаар А аминдэмийг 0-5 насны 390 мянган хүүхдэд тарааж байна. А аминдэм нь дархлаа сэргээх, томуугийн вакцины үйлчилгээг уртасгах, сайжруулах үр нөлөөтэй.

Гуравдугаарт, зудтай 13 аймгийн 110 суманд аминдэм, тэжээл тарааж байна. Гэх мэтчилэн ЭМЯ-наас иргэдээ өвчлүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна.

Мөн өнөөдрөөс эхлэн 323002 утсыг өнөөдрөөс эхлэн ажиллуулж Эрүүл мэндийн салбартай холбоотой мэдээлэл, иргэдийн санал хүсэлтийг авч байна” гэв.

Иргэн сайн дураараа вакцин хийлгэх бол ХӨСҮТ-ийн амбулаторийн 114, 117, 110 тоот өрөөнд хийж буй юм. Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг 8:30-17:00 цагийн хооронд хийж байгаа аж.

Тарих өрөөнд вакцинатор сувилагч, бүртгэл хийх сувилагч, зохион байгуулах нэг сувилагч тус тус ажиллуулж байгаа гэв. Энэхүү вакцин нь Солонгос улсын Грийн кросс үйлдвэрийн ДЭМБ-ын шаардлага хангасан вакцин юм байна. Нэг хүн тунгийн үнэ 10,000 төгрөг.

ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮД ДҮҮРГИЙН ЭМНЭЛЭГТЭЭ ВАКЦИН ХИЙЛГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам “Одоогийн байдлаар нийт 95 мянган хүн/тун вакциныг хүлээн авсан. Дараагийн 125,000 хүн/тун вакциныг бид хүлээж байна. Тэр вакцин ирэхээр дүүргүүдэд ахмад настануудад хийгдэх вакцин тараагдана. Одоогийн байдлаар дүүргүүдэд жирэмсэн эмэгтэйчүүдэд хийгдэх вакцины тодорхой хувь нь тараагдсан байгаа.

Жирэмсэн эмэгтэйчүүд дүүргийн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдэл дээрээ хийлгүүлэх боломжтой” гэлээ.

Холбоотой мэдээ

Эрээний боомт хаагдаж, эдийн засаг элгээрээ хэвтлээ

Улсын хэмжээнд байнгын ажиллагаатай нийт 24 боомт байдгаас өнөөдрийн байдлаар 15 нь л ажиллаж байгаа

2021-10-19

Авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн хэмжээнд өдөр тутам 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд за

2021-10-19

Mining: “Оюутолгой”-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

Канадын “Turquoise Hill Resources” компани энэ сарын 14-нд Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлд т

2021-10-19

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...