Нүүрэн дээр гарсан батгаараа аль эрхтэн өвчилснийг мэдэж аваарай!

access_time 2017-10-12
remove_red_eye 889

Царай төрх нь бидний бие организм, дотоод эрхтний үйл ажиллагааг илтгэж байдаг толь билээ. Нүүрэн дээр гарсан батга, толбо, улайж хуурайших зэрэг нь таны хийж байгаа үйлдэл, идэж байгаа хоолтой шууд холбогдож байдаг аж. Иймд бид та бүхэндээ хэрхэн царай төрхөөрөө эрүүл мэндээ шинжих тухай маш хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

1. ДУХ: Нарийн гэдэс, давсагтай холбоотой

Шалтгаан: Нойрны дутагдал, стресс бухимдал болон элсэн чихэр, архины хэт хэрэглээ хоол боловсруулах системийг удаашруулснаас болж, дух орчмоор батга гарч, арьс үрэвсдэг.

Хэрхэн эмчлэх вэ?: Их хэмжээний ус ууж, архины хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Мөн ая тухтай амарч, тайван байхыг хичээгээрэй.

2. ХӨМСӨГНИЙ ГОЛ ХЭСЭГ: Элэгтэй холбогдоно.

Шалтгаан: Хэт их мах идсэнээс болж, ходоод гэдэсний үйл ажиллагаа алдагдаж, өвчилнө.

Хэрхэн эмчлэх вэ?: Эрүүл хоол хүнс хэрэглэж, цэвэр агаараар тогтмол амьсгалах шаардлагатай. Мөн тогтмол алхаж, йогоор хичээллээрэй.

3. ХӨМСӨГНИЙ ДООД ХЭСЭГ: Бөөртэй холбогдоно.

Шалтгаан: Цусны эргэлт удааширч, зүрхний үйл ажиллагаа алдагдсанаас үүднэ. Тамхи татах, архи уух зэрэг муу зуршлын хор нөлөө гэж үзэж болно.

Хэрхэн эмчлэх вэ?: Архи, тамхины хэрэглээгээ бууруулах хэрэгтэй. Тогтмол цэвэр ус ууж байгаарай.

4. ХАМАР: Зүрхтэй холбогдоно.

Шалтгаан: Цусны эргэлт муудаж, даралт ихсэх.

Хэрхэн эмчлэх вэ?: Цусны даралт болон холестрины хэмжээгээ хянаж байгаарай. Мөн ногоон цай ууж, тогтмол дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай.

5. ХАЦРЫН ДЭЭД ХЭСЭГ: Уушгитай холбогдоно.

Шалтгаан: Тамхи татах, астма.

Хэрхэн эмчлэх вэ?: Тамхи татахаа больж, цэвэр агаараар амьсгалж байх хэрэгтэй. Үүнээс гадна өдөр тутамдаа спортоор хичээллээрэй.

6. ХАЦАР: Уушги болон бөөртэй холбогдоно.

Шалтгаан: Шим тэжээлийн дутагдал, стресс бухимдал болон чихрийн хэт их хэрэглээ.

Хэрхэн эмчлэх вэ?: Аль болох эрүүл хоол хүнс хэрэглэж, гоо сайхны бүтээгдэхүүнээ солиод үзээрэй.

 

7. АМ БОЛОН ЭРҮҮ: Гэдэстэй холбогдоно.

Шалтгаан: Өөх тос ихтэй хоол хүнс хэрэглэх, стресс, согтуурах ундааны хэт их хэрэглээ.

Хэрхэн эмчлэх вэ?: Жимс ногоо түлхүү хэрэглэж, хооллолтоо зохицуулах хэрэгтэй.

8. ЭРҮҮ БОЛОН ХҮЗҮҮ: Даавартай холбоотой.

Шалтгаан: Шингэний дутагдал, хэт их давстай хоол, халуун ногоо хэрэглэх

Хэрхэн эмчлэх вэ?: Их хэмжээний ус ууж, кафейн, халуун ногоо, давстай хоол хүнснээс татгалзах шаардлагатай.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: