Ангараг нь хүний нутагт хүний амь аварлаа

2017-10-25 Нийтлэл 0

 

Парисын метроны зам руу нэг залуу унаад, цагаан хоолойгоор метро ирж байгааг анхааруулж зарлаж байв. Олон хүн байсан ч худлаа орилхоос өөр юм хийдэггүй юм билээ. Би ч сандараад үсэрч буугаад гогдогдсон хувцасыг нь сэт татаж, хөлийг нь ховилоос гаргаад босготол хүмүүс дээрээс татав. Яг юу болсоныг ч ойлгох сөхөөгүй асар хурдан хугацаанд амь өрссөн зүйлс болоод өнгөрөв. Метро тэр зуур шунгинаад өнгөрөв. Хэсэг тайвширсныхаа дараа өөрийгөө ямар хэнэггүй, мангар юм бэ? гэж бодож салгалав. Айж сандарсан хүн зориг ордог гэж ярьдаг ч мэдэхгүй ээ арай л аймар юм хийсэн байна. Хамгаалагч, цагдаа энэ тэр ирээд түргэн дуудах уу энэ тэр гээд юм л болов. Юу ч ярьж чадсангүй. Яагаад ч юм бэ бүү мэд эндсэн уулчдаа бодоод хоолой зангираад, нулимс цийлгэнээд байв.  Хүмүүс намайг шоконд орсон байна л гээд байсан. Шок нь ч юм уу мангар нь ч юмуу бүү мэд. Ямартай ч одоо л нэг ухаан орж байна. Турк залуу баярлаад өөртөө байсан тамхи, түлхүүрний оосор юу юугаа ч өгөөд байсан бэ бүү мэд. Би ч бас тэгэхээр нь сэтгэл хөдлөөд монголын далбаа бүхий энгэрийн тэмдэгээ тайлаад, зүүгээд өгсөн. Монголд минь заавал очино гээд сайхан танилцаад салцгаав. Тэнд байсан гадаад хүмүүс бүгд алга ташсан бас хэхэ…

Тэр жил мөн хөвсгөл далайн эрэгт автын осолд орсон хоер бүсгүйг bayaraa nasan андтайгаа аварч, анхны тусламж шуурхай үзүүлж, ар гэр, эмнэлэгийнхэнд хүлээлгэн өгч байж билээ.

Жич:
Монгол цамцтай байсан болохоор хүмүүс монгол монгол гээд жиг жуг хийгээд байсан шүү

Холбоотой мэдээ

Үндэсний брэнд “ХУЛАН21” гэж юу вэ?

Техникийн эрин хувьсан өөрчлөгдөж тэр ч цаг хугацаагаараа хөгжил дэвшил нь бараг эцэстээ тулсан гээд

2021-01-18

“Өөрийн юманд” ёозгүй, “өрнөдийн юманд” нугасгүй гэгчээр…

Олон улсын даяаршил эрчимтэй өрнөх 21-р зууны эхний хорин дуусаж өнгөрсөн бүхэнд дүгнэлт хийдэг цаг

2021-01-18

Монгол Улсыг АНУ H-2A ажлын визний ангиллаас хаслаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа Монгол Улсыг H-2А, Самоа, Тонга улсыг H-2B ажлын в

2021-01-14

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...