МУГТ Н.ТӨГСЦОГТ НАЙМ ДАХЬ ТУЛААНАА ИРЭХ САРД ХИЙНЭ

2017-10-25 Нийгэм 0

 

Сонирхогчийн боксийн Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалт МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит тулаанаа ирэх сарын 18-нд АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотод “Cosmopolitan” цогцолборт хийхээр боллоо.

МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингенд найман тулаан хийсэн бөгөөд бүх өрсөлдөгчидөө техникийн илт дуугаар буюу хүнд цохилтоор ялаад байгаа.

 

Манай тамирчны өрсөлдөгч нь энэ удаа АНУ-ын шилдэг тамирчин Хавьер Аугустин Мартинес байх юм. Калифорниа мужийн Сакраменто хотноо төрсөн Хавьер Мартинес энэ жил 19 настай бөгөөд мэргэжлийн рингэнд 10 удаа тулалдаж ялагдал амсалгүй өнөөдрийг хүрсэн байна. Үүнээс зургаан тулааныг хугацаанаас өмнө буюу хүнд цохилтоор ялжээ. Мартинесын хувьд мэргэжлийн боксын Дэлхийн аварга, шилдэг тамирчин Флойд Мэйвезерийн багт харьяалагдаж бэлтгэл сургуулилтаа хийдэг аж.

Манай тамирчин Н.Төгсцогт өнөөдрийн байдлаар мэргэжлийн боксын 1480 тамирчнаас 25-д эрэмбэлэгдэж байгаа бөгөөд энэ удаагийн тулаанд ялсан тохиолдолд чансааны эхний 20 багтаж Дэлхийн аваргын бүсний төлөө тулалдахад нэг алхам ойртох юм.

Холбоотой мэдээ

50.000, 100.000-ын дэвсгэрт инфляци, мөнгөний ханшид нөлөөлөхгүй

Монголбанкнаас 50 000-ын дэвсгэрт гаргах талаар судалгаа хийж буй талаар бид мэдээлж байсан. Том дэв

2021-10-22

Хэнтий аймагт эхнэр, хүүхдээ гэртэй нь шатаахыг завджээ

Эхнэр, хүүхдээ унтаж байх хойгуур санаатайгаар гал тавьж, амь насыг нь хохироохыг завдсан хэрэг Хэнт

2021-10-22

ХХААХҮЯ: 1 литр сүү тутамд 500 төгрөгийн мөнгөн урамшуулал олгож байна

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор малчид, фермерүүдээс нийлүүлж буй 1 литр

2021-10-22

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...