Хөхний хорт хавдраас сэргийлэх таван арга

2017-10-26 Нийгэм 0

Хорт хавдар нь голдуу удамшлын бус байдлаар тохиолддог.

Эрдэмтдийн олж тогтоосноор, бүх төрлийн хавдрын шалтгааны 5%- аас 10% нь удамшлын гентэй холбоотой байдаг бол үлдсэн хувь нь гадны хүчин зүйлийн нөлөөллөөр буюу хоолны дэглэм, амьдралын хэв маяг зэргээс үүдэн бий болдог ажээ.

Хөхний хорт хавдраас сэргийлэх таван арга

Бид амьдралын хэв маягаа, идэх хоол болон хийх дасгалаа өөрчилснөөр хавдар хэмээх аймшигт өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулж чадах юм. Өөрийгөө хамгаалахын тулд дараах таван зүйлийг мөрдөөрэй!

1. Идэвхтэй бай

 

Эрдэмтдийн судалгаагаар, эмэгтэй хүн долоо хоногт 4-7 цаг дунд зэргийн болон эрчимтэй дасгал хөдөлгөөнийг тогтмол хийснээр хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлдэг болохыг тогтоожээ. Биеийн тамирын дасгал хөдөлгөөн нь таныг эрүүл жинтэй байлгах төдийгүй хөхний хорт хавдраас сэргийлэх тустай ажээ.

2. Тамхиа хая

Баримт нотолгоогоор, залуу наснаасаа, мөн цэвэршилтийн наснаас өмнөх үедээ, түүнчлэн анхны хүүхдээ төрүүлэхээс өмнө тамхи татаж эхэлсэн эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчилдөг болох нь тогтоогджээ.

3. Хэрэглэдэг хүнсээ өөрчил

Хоолны дэглэм нь бүх төрлийн хавдраар өвчлөх магадлалыг 30%- аас 40% бууруулдаг ажээ. Сайтар болгосон улаан өнгөтэй мах нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдлийг ихэсгэдэг бөгөөд харин үүний оронд уургийн эх сурвалжаа тахианы мах, самар болон мэшил /буурцагны нэгэн төрөл/ зэргээс авах нь эрсдлийг бууруулдаг юм байна.

4. Хоолны дэглэмдээ анхаар
Витамин Д- гийн болон ликопиний /улаан лоолинд ихээр агуулагдах бодис/ дутмаг хэрэглээ нь хавдар үүсэх өндөр магадлалыг бий болгодог байна. Хавдрын мэргэжилтнүүдийн бүтээсэн ProfBiotics Breast хэмээх бүтээгдэхүүн нь хөхний хорт хавдрын эсрэг тэжээлийг өндөр тунгаар агуулдаг ажээ.

5. Согтууруулах бодисын хэрэглээг хязгаарла

 

Та хэдий их согтууруулах бодис хэрэглэнэ, таны хөхний хорт хавдраар өвчлөх магадлал төдий чинээ ихэсдгийг тогтоожээ. Тиймээс согтууруулах төрлийн аливаа ундааг хорисноороо өөрийгөө хавдраас хамгаалах боломжтой юм.

Холбоотой мэдээ

Гадаадад амьдардаг иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ шийдэхэд хоёр хоногийн хугацаа үлдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр зургаадугаар сарын 9-нд товло

2021-05-07

“2.5 сая тун Pfizer вакцин авах гэрээ хэлцлүүд хийж буйг ГХ-ны сайд мэдэгдсэн. 7, 8 дугаар сард ирвэл хүүхдүүдээ вакцинжуулна”

Улсын хэмжээнд хийгдэж буй дархлаажуулалтын явц болон цаашдын төлөвлөгөөний талаар ХӨСҮТ-ийн ерөнхий

2021-05-07

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад ваучер олгож, мөнгөжүүлэх ажлыг Даваа гарагаас эхлүүлэхээр болжээ

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрө

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль