Хүн бүрийн мэдэж байвал зохих сэтгэл зүйн овжин аргууд

2017-10-26 Нийгэм 0

Эдгээр зүйлс нь амьдралыг амар хялбар болгож, стрессээс хурдан гарахад тусална.

Бүлэг хүмүүс инээлдэх үед хүн бүр өөртөө таалагддаг нэгэн рүүгээ хардаг. Эсвэл дотносох хүсэлтэй байгаа хүн рүүгээ харна.

Та чухал, хариуцлагатай үүрэг гүйцэтгэх гэж байна. Сандраад байвал бохь зажил. Юм идэх нь аюулгүй байдлын дохиог дотоод ухамсарт өгдөг тул та аяндаа тайвшрах болно.

Хэн нэгэн нь тань руу хашгичаад байвал тайван байдлаа хадгалан суу. Энэ нь түүнийг улам уурлуулж болох ч, дараа нь тэр ингэсэндээ ичих болно.

Хүний хэлсэн хариу танд таалагдахгүй, эсвэл дутуу дулимаг санагдвал лавлан асуухын хэрэггүй, зүгээр л нүд рүү нь анхааралтай, асуусан шинжтэй хар. Тэгвэл тэр яриагаа цааш нь үргэлжлүүлэхээс өөр аргагүй болно.

Нүүрний хувиралд сэтгэлийн хөдөлгөөн нөлөөлдөг гэдэг, гэхдээ бас урвуугаар байж болно. Та аз жаргалтай байхыг хүсвэл сайхан инээмсэглэ. Үр дүнд нь та үнэн сэтгэлээсээ инээх болно.

«Миний бодож байгаагаар…», «Надад… санагдаад» гэх мэт үгийг яриандаа аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Энэ нь өөртөө итгэлгүй байх шиг ойлголтыг бусдад төрүүлдэг.

Том зүйл дээр татгалзсан хүмүүс жижиг зүйл дээр хялбархан буулт хийдгийг санаарай.

Өөртөө итгэлтэй байдал, тодорхой ажлын чадвар хоёрыг хүмүүс хооронд нь их андуурдаг. Чадаж байгаагаа тодорхой харуулсан нэгнийг л хүмүүс дагадаг.

Хэрэв та олон хүнтэй харьцдаг ажилтай бол ардаа толь тавьчих. Хэн ч өөрийгөө ууртай, муухайгаар харахыг хүсдэггүй.

Хэн нэгэн нь таныг хурал дээр шүүмжилж магадгүй байгаа бол та зориуд түүнтэй зэрэгцээд суугаарай. Ингэсэн тохиолдолд тэр зөөлөрч, төлөвлөж байсан шигээ хурц, ширүүн хэлж чадахгүй болно.

Холбоотой мэдээ

Нэгдүгээр төрөхийн дарга Г.Баясгалан албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй гэжээ

Нийслэлийн Өргөө амаржих газарт энэ сарын 19-ний өглөө амаржсан эхийг тухайн өдрийн орой ХӨСҮТ-д хүр

2021-01-21

Нэгдүгээр сарын 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг танилцуулж байна. Өнөөдрийн цаг агаарын төлөв Ихэнх н

2021-01-21

Сүүлийн 24 цаг 16 хүнээс коронавирус илэрлээ /01.21/

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа

2021-01-21

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...