Өдөр бүр Coca-Cola ууснаар та дараах ХОХИРЛЫГ амсана

2017-10-26 Нийгэм 0

Өдөр бүр кока-кола ууснаар таны эрүүл мэндэд сөрөг нөлөө учрах болно. Хэрвээ та кока-коланаас татгалзаж чадахгүй байгаа бол дараах найман эрсдэлийг тооцоолоорой.

8. Витамины дутагдал

Кока–кола нь кофейн агуулдаг бөгөөд фосфорын хүчил нь шээсээр дамжуулан биен дэхь шим тэжээл, витаминыг гаргадаг. Энэ үйл явц нь кола ууснаас 60 минутын дараа эхэлдэг байна. Өдөр бүр биенээсээ амин дэмээ шээсээр алдсанаар витамины дутагдлын суурь болдог.

7. Шүдний “дайсан”

Кока-колан дахь хүчиллэг чанар, найрлага нь шүдний пааланг гэмтээж, амны хөндийг гэмтээдэг. Хэдийгээр үүнээс сэргийлж витамин уусан ч гэсэн нэг их үр дүн өгөхгүй.
6.Сэтгэлийн хямрал

Кока–кола нь кофейн агуулдаг бөгөөд донтуулдаг. Ингэж донтуулснаар нойргүйдэл, сэтгэл гутралд хүргэх бөгөөд толгой өвдөх, цочимтгой, амархан ядардаг болгоно.

 

5.Таргалалт

Амархан жин нэмэхийг хүссэн нэгний хувьд өдөр бүр кока кола ууж болно. Гэхдээ өдөр бүр кола ууж таргалснаар зүрх, судасны даралт ихэснэ, кальци алдагдана. Үүнээс бол үе мөч өвдөж эхэлнэ.

4. Арьсны асуудал үүснэ

Өдөр бүр тамхи татдаг хүний арьс, өдөр бүр Кола уусан хүний арьс шиг муухай болж, өнгө алддаг. Улмаар үрчлээ, батга, нүхжилт зэрэг хүсээгүй үр дүн гарах болно. Өөрөөр хэлбэл тамхи татдаггүй байсан ч кола уудаг л бол сайхан арьстай байх талаар мөрөөдөөд ч хэрэггүй шүү.

3. Зүрх судасны даралт

Холестерин ихэссэнээр зүрхний шигдээс үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг. Хэрэв та өдөрт 1 удаа л кола хэрэглэж байгаа бол цусны даралтыг ихэсгэх болно. Кока-кола хэрэглэдэг эмэгтэйчүүд чихрийн шижинтэй болох магадлалтай байдаг.
2.Хавдар тусах магадлалыг өсгөдөг

Өдөр болгон Кола ууснаар та хавдар тусна гэж шууд хэлж болохгүй л дээ. Гэхдээ эрдэмтэд хуванцар савнаас татгалзахыг зөвлөдөг. Таны ууж байгаа кола хичнээн хугацаанд хуванцар саванд байсныг та бид мэдэхгүй. Өөрөөр хэлбэл та хуванцар савтай ундаа ууж л байгаа бол хавдар тусах магадлалаа өсгөж байна гэсэн үг юм.

 

1. Бөөрний дутагдал

Сахаргүй кола буюу зеро нь хэдийгээр сахар агуулаагүй ч амт оруулагчтай. Амт оруулагч нь бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж улмаар бөөрний дутагдалд хүргэдэг. Тиймээс өдөр тутам кола уухаас татгалзаарай.

Холбоотой мэдээ

Төв талбай дээрх жагсагчид дундаас COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрлээ

Д.Сүхбаатарын талбайд жагсаж байгаа иргэдээс коронавирус илрүүлэх шинжилгээ авахад нэг сэжигтэй тохи

2021-01-25

Хөвсгөл аймгийн Мөрөн сум дахь Өрхийн эрүүл мэндийн төвийн хоёр эмч зуурдаар таалал төгсжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сум дахь "Далайн Элбэрэл" өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Тойвын Агваанжамб

2021-01-25

Монгол Улсад хөдөлмөр эрхлэгч БНХАУ-ын 503 иргэнийг нутаг буцаажээ

Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас эх орондоо буцах боломжгүй байсан

2021-01-25

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...