500 саяар “эрхлэх” дуртай топ О.Пүрэвдуламын дотуур хувцасны модель болсон “нууц”

2017-10-26 Нийгэм 0

 

Алтны магнат Ц.Мянганбаярын “бага хатан” хэмээгдэж, топ модель өргөмжлөлийн араас дагасан элдэв хэл аманд өртөж явсан О.Пүрэвдулам анх миссийн тэмцээнд орохдоо ийм л хавтгай цээжтэй бүсгүй байж. Загварын тайзнаа чамлахааргүй туршлага хуримтлуулан, өөрийн гэсэн хэв маягийг бий болгож чадсан тэрбээр олны танил, бэл бэнчинтэй эрчүүдтэй болзож явсаар эцэст нь өөрөөсөө үе мултарсан Ц.Мянганбаярыг эхнэр болох мисс Д.Ариунцэцэгээс нь салгаж суусан гэгддэг. Алтны магнатын хайр ивээлд багтаад удаагүй байхдаа 500 сая төгрөг шалаараа нэг цацаж, яаж үрэхээ мэдэхгүй “эрхэлсэн” түүнийг олон хүн шүүмжилж байлаа.

Өмнөх эхнэрүүдтэй нь адилаар мөн л Сингапурт амаржиж, М.Мишээл охиноо төрүүлсэн топ бүсгүй харин гоо сайхны мэс заслаар хөхөө томруулсан гэдгээ одоо хэр нь хүлээн зөвшөөрдөггүй юм билээ. Гнэвч гадаад дотоодын олон тэмцээн уралдаанд оролцож, загварын тайзнаа гунхаж явсан топ бүсгүйн гэнэт “томорсон” хөхний нууцыг эдгээр зураг үнэнээр нь “тайлбарлах” биз ээ.

Тэрбээр гадаад төрхөндөө сэтгэл хангалуун явдаг хэдий ч, хагас нүцгэн зургаа тэр бүр авахуулдаггүй байсан аж. Харин миссийн тэмцээнд оролцож, усны хувцастай тайзан дээр алхах үедээ л биеийн галбираараа гайхуулж явсан О.Пүрэвдулам сүүлийн жилүүдэд өөр сонголт хийж эхэлсэн. Топ модель маань дотуур хувцасны сурталчилгаанд тоглож, энгэр цээж нь ил гарах дөхсөн чамин хувцаснаас салахаа байсан нь түүний бие галбирт гарсан энэхүү “өөрчлөлт”-тэй холбоотой гэнэ лээ.

 

Холбоотой мэдээ

Энэ сард хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр БНСУ-аас 320 орчим иргэнийг авчирна

Улсын онцгой комиссын шуурхай Штабаас мэдээлэл хийлээ. ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүш

2021-01-18

“Бараа материал, гоо сайхны худалдаа, үйлчилгээг нээхээр судалж байна”

Өнөөдрөөс үйл ажиллагааг нь нээж байгаа ААН-үүдэд тавих шаардлага болон дараагийн ээлжид нээгдэх бүх

2021-01-18

Өмнөговь аймаг халуун ус, маникюр, гоо сайхны үйлчилгээний газруудаа нээжээ

Халуун ус, маникюр, гоо сайхны үйлчилгээг нээхээр болсноо Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээллэ

2021-01-18

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...