Хоёр дахь хүүхдээ төрүүлээд ч “томоожоогүй” Укагийн донжтой стиль

2017-10-26 Нийгэм 0

 

Бэлтэй айлын эрх хүү, баян бизнесмэн залуутай ханилсан “Киви” хамтлагийн ахлагч Ука хоёр дахь хүүхдээ өлгийдөж аваад удаагүй байгаа. Гучин насны босго хэдийнэ давсан хойноо ажил амьдрал нь төвхнөсөн айл гэрийн эзнийг өвөртөө оруулж, эхнэр хүүхдүүдийг нь төрхөмд нь буцаасан гэх дуулиант асуудалд нэр холбогдсон ч тэр эмээгээгүй. Харин ч бүр найз залуутайгаа хамтран амьдраад удалгүй анхны хүүхдээ төрүүлэн, Англи улсад амарч зугаалаад ирсэн дуучин бүсгүй уран бүтээлдээ ч толгой өвтгөхөөргүй болсон гэдэг.

Фитнесст клубтээ урьдын адил эрчимтэй хичээллэж, шинэ уран бүтээлээр ойр ойрхон бэлэг барьсан тэрбээр хоёр дахь бие даасан цомгоо ч ядах юмгүй гаргасан билээ. Түүнийхээ дараа дахин хөл хүнд болсноо зарлаж, нэг хэсэг олны нүдэнд харагдаагүй. Хамтлагийнхаа гишүүдийг бараг л мартах дөхсөн Укагийн хувьд, бие даасан уран бүтээлдээ ихэд анхаарал тавих болсон нь үнэн. Аргаа барсан продюссер Б.Ангирмаа нь дуучин Хишгээгийн уран бүтээл дээр ажиллаж, шаргал үст дуучин бүсгүйг “од” болгохоор шамдаж яваа.

Тэгвэл өдгөө хоёр хүүхдийн ээж болоод ч “томоожоогүй” гэх дуучин Ука урлагийн тайзнаа эргэн ирж, охид залуусын нүдийг хужирласан дэгжин стилиэрээ гайхуулаад авчээ. Түүний өвөрмөц шийдэл, загварын торгон мэдрэмжийг бахархсан урлагийн найзууд нь битүүхэндээ зөвлөгөө авч, олны анхаарлыг татахаар хичээж байгаа сурагтай. Хоёр хүүхэд гаргасан гэхээргүй гоолиг бие, цоглог төрхөөрөө үе тэнгийнхээ бүсгүйчүүдийг атаархуулаад байгаа “Киви”-гийн Ука одоо л ёстой “цөм” авах нь дээ.

 

Холбоотой мэдээ

Нэгдүгээр сарын 18-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2021 оны нэгдүгээр сарын 18-22 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг Цаг уур, орчны шинжилгээний га

2021-01-17

“ТАВАН тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 1016 боллоо” /01.17/

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн томуугийн нэгжийн

2021-01-17

Маргаашнаас цанын бааз, ТҮЦ, цахилгаан бараа болон тавилгын дэлгүүрүүдийг нээх шийдвэр гарлаа

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр үйл ажиллагааг нь хязгаар

2021-01-17

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...