Ц.Нямдорж: Б.Хурц нар үхтлээ айж байна. Би ингэх тусам илүү эрчимтэй цэвэрлэнэ

2017-10-26 Нийгэм 0

 

Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц Хууль зүйн сайд Ц.Нямдоржтой холбоотой ноцтой мэдээлэл хийсний хариуд Ц.Нямдорж хариу тайлбар хийлээ. Б.Хурц “Ц.Нямдорж гуай С.Зоригийн хэргийг дандаа цагдаагаас салгаж ирсэн. Ямар санаа зорилготойг мэдэхгүй. Ц.Нямдорж гэж хүн энэ ажлын хэсгийг дөрвөн удаа тараасан. Улс төрийн зорилгоор. Ц.Нямдорж гуай сайд болохоороо дандаа Тагнуулын байгууллагаар оролдож эхэлдэг. Энэ хүн өөрөө хууль зөрчдөг. Энэ хүн Эрдэнэт үйлдвэрт бараа шахдаг. Н.Алтанхуяг, Д.Дорлигжав гэсэн бүлэглэлтэй. Энэ бүлэг маш хүчтэй, мөнгөтэй. Телевиз, сэтгүүл, сонин сайттай” гэх мэтээр ярьсан юм.

Тэгвэл үүний хариуд Ц.Нямдорж дараах мэдэгдлийг хийлээ. Ц.Нямдорж “Эрдэнэт”-ийн 49 хувийг луйвардах ажилд энэ Б.Хурц оролцсон. Энэ ажил нь бүтэлгүйтээд, эрх ашиг нь хөндөгдөөд ирэхээр үүнтэй холбоотойгоор мэдээлэл хийж байна. С.Зоригийн хэрэг өдий хүртэл илрээгүй нь надаас болсон шахуу юм сая ярина лээ. С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсэгт би ерөөсөө өөрчлөлт оруулаагүй. Одоо бол харин цагдаагийн байгууллагаас төлөөлж орсон хүмүүсийг өөрчилнө. Тагнуулын ерөнхий газрын дарга өнөөдөр цэвэр улс төрийн зорилготой мэдэгдэл хийж байна. Өдий хүртэл явж ирсэн цагдаа, тагнуулын системийг нь нураана гэж үхтлээ айж байгаа байхгүй юу. Би бол нураана. Энэ бол дөнгөж эхлэл. Н.Алтанхуяг, Д.Дорлигжав хоёр надад ямар падлий байгаа юм бэ. Бид өөрсдийнхөө хашааг мэднэ. Бид хаана байхаа мэднэ. Ер нь бол их сандарч байгаа юм байна.

Тагнуулын ерөнхий газрын даргыг соль гэдэг саналыг би Ерөнхий сайдад тавьсан байгаа. Цагдаа, тагнуул бол Засгийн газрын байгууллага. Гэтэл Ц.Элбэгдорж тагнуул, цагдаагийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглаж ирсэн нь ийнхүү тодорхой боллоо. Өнөөдөр Б.Хурц өөрийгөө илчиллээ. Би ийм дайралт ирнэ гэдгийг мэдэж байсан. Би жилийн өмнө Б.Хурцыг өрөөндөө дуудаад, өргөдлөө өгөөд яв гэж хэлж байсан. Тэр үед намайг тагнаж байсан юм шүү дээ. Манай улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байгууллага улстөрчдийг тагнадаг, цагдаа хүчний байгууллагыг томилгоогоор дамжуулж удирддаг байдал байсан нь өнөөдөр илэрч байна. Би үүнийг таслан зогсоох гэж байгаа юм. Би ингэх тусам илүү эрчимтэй цэвэрлэнэ” гэж ярьлаа.

Эх сурвалж: news.zindaa.mn

Холбоотой мэдээ

БНСУ-д очоод тусгаарлагдахгүйн тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-оор ахлуулсан Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын

2021-06-15

СУДАЛГАА: Коронавирусийн эсрэг вакцины дараах дархлаа тогтоц

УОК өчигдөр хуралдсан. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр коронавирусийн эсрэг вакцины дараах дар

2021-06-15

Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ажиллагчдын тоо гурван сарын хугацаанд 9,600-гаар буурчээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2021 оны нэгдүгээ

2021-06-15

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль