Тайландын эзэн хааныг оршуулах ажиллагаа өнөөдөр эхэлж байна

2017-10-26 Нийгэм 0

Тайландын талийгаач эзэн хаан Бумибол Адулядейг оршуулах нүсэр ажиллагаа Буддын шашны уламжлал, ордны дэг жаягийн дагуу өнөөдөр эхэлж байна.

Тав хоног үргэлжлэх ёслолын үеэр эзэн хааны шарилыг Бангкокийн төвд босгосон алтадмал байгууламжинд чандарлах юм.

Хааны шарилыг чандарлах өргөө
Өнгөрсөн онд 88 насандаа таалал төгссөн Тай үндэстний эцгийн оршуулгад $90 саяыг зарцуулж байгаа гэнэ. Оршуулгын ажиллагаа өчигдөр Буддын шашны зан үйлээр эхэлсэн гэхэд болно. Уг ёслолд зөвхөн хааны угсааг залгамжилж байгаа талийгаачийн цор ганц хүү Маха Важиралонгкорн оролцсон юм. Түүнийт 10 дугаар Рама гэж цоллодог бол талийгаач эцгийг нь 9 дүгээр Рама гэдэг.

Бүжиг, дуу хөгжмөөр эхэлсэн чандарлах ажиллагаа гурван өдөр үргэлжилж, эцэст нь хааны үнсийг Тайландын хааны ордонд залах бол чандарлах явцад бий болсон үлдэгдлийг нь хоёр сүмд бунхлах юм байна.

Оршуулгын ажиллагаанд Тайландын хааны гэр бүлийнхэн, тус улсын засгийн газрын хариуцлагатай албаныхан оролцох бол гадаад орнуудын язгууртнууд бас оролцох гэнэ.

Тухайлбал Британий ханхүү Эндрью, Японы ханхүү Акишино, гүнж Акишино, Нидерландын хатан хаан Максима, Бутаны хаан, хатан хоёр, АНУ-ын батлан хамгаалахын тэргүүн Жэймс Мэттис нар оролцох юм байна.

Эднээс гадна 250,000 орчим тай иргэн оршуулга болж буй газрын ойр орчимд цуглах ба үндэсний телевизийн сувгууд шууд дамжуулна.

Оршуулгын үеэр хааны гэрэл зургийг шууд авахыг хэвлэлийнхэнд хориглож, эрэгтэй сэтгүүлчдэд сахлаа хуссан байх шаардлага тавьжээ.

Мөн Тайландын ихэнх үйлчилгээний байгууллагууд хаалгаа барьж, гадаадын жуулчдад хүндэтгэлтэй биеэ авч явахыг шаардах тул оршуулгын ёслолын үеэр Тайландад зорчихгүй байсан нь дээр юм байна.

Эх сурвалж: AFP

Холбоотой мэдээ

О.Дашпагма: Спутник V вакцины II дахь тунг энэ сард багтан нийлүүлэх урьдчилсан мэдээ авсан

"АСА Станц" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма оро

2021-06-22

Т.Бэгзсүрэн: Эрдэмтдийн зөвлөлөөс долдугаар сарын 1-нээс хөл хорио тогтоох саналаа хүргүүлсэн

УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, доктор Т.Бэгзсүрэн "АСА станц" шууд нэвтрүүлэгт оролцож, Эрдэмтд

2021-06-22

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 20, явуулын найман цэг ажиллана

Улаанбаатар хотод өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-нд явуулын найм, суурин 20 цэгт иргэдийг ко

2021-06-22

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль