ДЭЛХИЙН АВАРГА Д.СУМЪЯА ТЭРГҮҮТЭЙ ЖУДОЧИД АБУ ДАБИД ХҮЧ ҮЗНЭ

2017-10-26 Нийгэм 0

 

                Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээний нэг болох Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Дабид болох “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэлнэ.

Тус тэмцээнд таван тивийн 48 орны 290 жүдоч гурван өдөр өрсөлдөх юм. Монголын тамирчдын тухайд эрэгтэй зургаа, эмэгтэй хоёр, нийт найман тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд 2017 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга, “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт Д.Сумъяа, ДАШТ-ий алт, хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Болдбаатар, 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Г.Одбаяр нар хүч үзнэ.
Мөн сүүлийн үеийн томоохон тэмцээнийг өнжсөн ОУХМ Д.Төмөрхүлэг Абу Дабиг зорьжээ.

Эрэгтэй багийн бүрэлдэхүүнд Г. Болдбаатар /60 кг/, Д. Төмөрхүлэг /66 кг/, Г. Хэрлэн /66 кг/, Г. Одбаяр /73 кг/, Н. Дагвасүрэн /81 кг/, О. Ууганбаатар /81 кг/, эмэгтэй багийн бүрэлдэхүүнд Б. Хорлоодой /52 кг/, Д. Сумъяа /57 кг/ нар тус тус багтжээ.

Холбоотой мэдээ

О.Дашпагма: Спутник V вакцины II дахь тунг энэ сард багтан нийлүүлэх урьдчилсан мэдээ авсан

"АСА Станц" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма оро

2021-06-22

Т.Бэгзсүрэн: Эрдэмтдийн зөвлөлөөс долдугаар сарын 1-нээс хөл хорио тогтоох саналаа хүргүүлсэн

УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, доктор Т.Бэгзсүрэн "АСА станц" шууд нэвтрүүлэгт оролцож, Эрдэмтд

2021-06-22

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 20, явуулын найман цэг ажиллана

Улаанбаатар хотод өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-нд явуулын найм, суурин 20 цэгт иргэдийг ко

2021-06-22

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль