И.Сталин: Миний саналыг хүлээж авахгүй бол бүр ч том Монголыг байгуулахад хүргэнэ шүү

2017-10-26 Нийгэм 0

Хятадын засгийн газрын төлөөлөгчдийн нэг болох Чан Кайшигийн төрсөн хүү Зян-Зинго нь Сталинтай уулзаж Монгол улсын тсгаар тогтнолыг хөндсөн чухал асуудал ярилцаж байжээ.

Тэрээр “Хятад улс алдагдсан Гадаад Монголын газар нутгаа эргүүлэн авахын төлөө долоон жилийн турш дайн хийж байгааг та ойлгох ёстой. Японыг өнөөдөр хөөж гаргаагүй байна. Зүүн хойд нутаг, Тайванийг эргүүлэн авч чадаагүй байна” гэхэд Сталин: Таны үгэнд үнэний хувь их байна. Би үүнийг ойлгоно. Гэхдээ өнөөдөр би та нараас тусламж гуйгаагүй. Та нар харин надаас тусламж гуйж байгаагаа ойлгох ёстой. Хэрвээ танай улс хүчтэй байсан юм бол та нар өөрсдөө Японыг бут цохиж чадах байсан. Тэгсэн нөхцөлд мэдээж би ямар нэг шаардлага тавих эрхгүй.

 

Үнэндээ та нарын дэмий чалчаад байгаа шиг тийм хүч та нарт алга. Танд үнэнийг хэлэхэд би Монголыг бүхэлд нь цэрэг-стратегийн зорилгын үүднээс л авахыг хүсч байна” гээд уулзалтын төгсгөлд “Хэрвээ Хятад улс, ЗХУ-ын саналыг хүлээж авахгүй бол “Гадаад Монголын хил нь Өвөр Монголын газар нутгийг оруулан хамарч, хэмжээгээрээ бүүр ч том БНМАУ-ыг байгуулахад хүргэнэ” шүү хэмээн сүрдүүлсэн байна. /Энэхүү ярианы тэмдэглэлийн талаар Тайваны архивт хадгалагддаг байна/

1945 оны наймдугаар сарын 14-нд Хятадын ГХЯ-ны сайд Ван-Шице тусгай нот бичиг гаргажээ. Үүнд ”Японыг бут цохисны дараа Монголын ард түмэн бүх нийтийн санал асуулгаар БНМАУ-ыг тусгаарлах нь зүйтэй гэж нотолбол Хятадын Засгийн газар Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоо байгаа хил хязгаараар нь хүлээн зөвшөөрнө гэж Хятадын Засгийн газар мэдэгдэж байна” гэсэн агуулагатай байв. 1945 оны 10 дугаар сарын 20 нд төрийнхөө тусгаар тогтнолын төлөө Монголын ард түмэн 100 хувийн санал өгсөнөөр 1946 оны 2 дугаар сарын 13-нд Хятадын хууль тогтоох танхим Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн билээ.

Иосиф Виссарионович Сталин:

Хэрвээ Хятад улс Гадаад Монгол улсын тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй юм бол,ЗХУ Алс Дорнодод цэрэг гаргаж Японтой дайтаж чадахгүй ээ,Тэгэхээр Хятад улс Япон улсад удтал эзлэгдсэн хэвээрээ байх болно.Үүнийг та нарт тодорхой хэлж байна.Ер нь Гадаад Монголын ард түмний тухайд авч үзвэл тэд Хятад дотор ч нэгдэхийг хүсэхгүй ЗХУ-тай нийлэхийг хүсэхгүй байгаа,тэхээр тусгаар тогтнуулаж л таарна даа.

– Крымийн хуралд БНМАУ-ын тусгаар тогтнохыг зөвшөөрсөн АНУ-ын ерөнхийлөгчийн гарын үсэгтэй шийдвэрийг мэдэгдэхдээ Хятадын төлөөлөгчдийн тэргүүн Сүн Цзы Вэйнд дээрх үгийг хэлсэн байдаг.

Холбоотой мэдээ

БНСУ-д очоод тусгаарлагдахгүйн тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-оор ахлуулсан Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын

2021-06-15

СУДАЛГАА: Коронавирусийн эсрэг вакцины дараах дархлаа тогтоц

УОК өчигдөр хуралдсан. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр коронавирусийн эсрэг вакцины дараах дар

2021-06-15

Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ажиллагчдын тоо гурван сарын хугацаанд 9,600-гаар буурчээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2021 оны нэгдүгээ

2021-06-15

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль