Жон Кеннедийн аллагын баримтуудыг хэсэгчлэн дэлгэлээ

2017-10-27 Нийгэм 0

Аравдугаар сарын 26-нд олон нийтэд дэлгэхээр бэлдэж байсан ерөнхийлөгч агсан Жон Кеннедийн аллагын баримтуудыг хэдхэн цагийн өмнө онлайн орчинд нээлттэй байршуулжээ.

Нийт 3,100 орчим бичиг баримт байгаагийн 2,800-г нь ил болгож, үлдсэн 300 орчмыг нь Тагнуулын Төв Газар, Холбооны Мөрдөх Товчооны хүсэлтийн дагуу ил гаргахаа хойшлуулсан болохыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

Хаалттай үлдсэн бичиг баримтуудыг дэлгэвэл үндэсний аюулгүй байдалд хор хүргэхээр байсан тул сонголт байгаагүй гэдгээ тэр тайлбарласан байна.

Нууц хэвээр үлдсэн баримтуудыг зургаан сарын хугацаанд нягталж, шалгасны дараа ил болгоно гэдгээ Трамп амлажээ.

Ил болгосон бичиг баримтуудыг энэ хаягаар үзэх боломжтой.

Хэдийгээр АНУ 1992 онд Жон Кеннедийн аллагатай холбоотой материалуудыг цуглуулж, цэгцлэн ил гаргах тухай хууль баталж, 25 жилийн турш бэлдсэн боловч сүүлийн мөчид ийнхүү санал зөрөлдөж, зарим хэсгийг нь ил гаргахаа хойшлуулж байгаа юм.

1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд зэвсэгт этгээдийн гарт амиа алдсан АНУ-ын ерөнхийлөгч Жон Фицжеральд Кеннедийн тухай олон янзын маргаантай түүх өнөөг хүртэл яригдаж ирсэн байдаг.

Тэгвэл энэхүү нууцын зэрэглэлтэй материалууд олон нийтэд ил болсноор аллагыг хэн ямар зорилгоор үйлдсэн болох нууц тайлагдана гэсэн өндөр хүлээлттэй байгаа юм.

Эх сурвалж: Associated Press

Холбоотой мэдээ

БНСУ-д очоод тусгаарлагдахгүйн тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-оор ахлуулсан Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын

2021-06-15

СУДАЛГАА: Коронавирусийн эсрэг вакцины дараах дархлаа тогтоц

УОК өчигдөр хуралдсан. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр коронавирусийн эсрэг вакцины дараах дар

2021-06-15

Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ажиллагчдын тоо гурван сарын хугацаанд 9,600-гаар буурчээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2021 оны нэгдүгээ

2021-06-15

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль