Швейцарийн UBS банк дэлхийн тэрбумтнуудын мэдээллийг 2016 оны байдлаар цуглуулснаа тайлагнажээ.
Тайланд өгүүлснээр манай дэлхий дээр 1,542 тэрбумтан амьдарч байгаагийн 563 нь АНУ-д байгаа гэнэ. Тэдний нийлбэр хөрөнгө $2.8 их наяд байгаа нь өмнөх оны $2.4 их наядаас өссөн дүн юм.
Гэвч Азийн тэрбумтнуудын тоо ирэх дөрвөн жилийн хугацаанд АНУ-ыг гүйцэхээр байгааг бас мэдээлжээ.
Тухайлбал 2016 онд шинээр төрсөн тэрбумтнуудын дөрөвний гурав нь Хятад, Энэтхэгт харьяалагдаж байна. Өнгөрсөн онд Хятад 67, Энэтхэг 16 тэрбумтнаар бүл нэмжээ.
Тайланд дурдсан хамгийн олон тэрбумтантай 14 улсыг жагсааж байна.
АНУ 563 тэрбумтан
Хятад 318 тэрбумтан
Герман 117 тэрбумтан
Энэтхэг 100 тэрбумтан
ОХУ 96 тэрбумтан
Хонг Конг 69 тэрбумтан
Их Британи 55 тэрбумтан
Итали 42 тэрбумтан
Франц 39 тэрбумтан
Швейцарь 35 тэрбумтан
Япон 33 тэрбумтан
Турк 29 тэрбумтан
Испани 25 тэрбумтан
Сингапур 21 тэрбумтан
Эх сурвалж: Business Insider
0 cэтгэгдэлтэй