Ч.Батзаяа: Бид нар Америк, Орос, Европ гэхээсээ илүүтэй Хятадуудаас л сурах хэрэгтэй юм шиг…

2017-03-14 Ярилцлага 0

Монгол залуус сурч боловсрохын хэрээр улс төрөөс ангид байж, өөрсдөө бие дааж дэлхийн зах зээлд гарах гэж баялаг бүтээж байгааг эрхэм уншигчид та бүхэн анзаарч буй биз. “Эхлэл брэнд” хувцас үйлдвэрлэгч компани өнөөдрийн байдлаар гадаад зах зээлд аль хэдийнээ гарч борлуулалтаа амжилттай хийгээд эхэлсэн байна. Том хүсэл зорилготой, ажилч хичээнгүй байдлыг зорилгоо болгосон тус компанийн захирал Ч.Батзаяа  эрхэмтэй “Монгол брэндийг” дэлхийн тавцанд гаргах ажил үйлсийнх нь талаар цөөн хором ярилцлаа.

-Эхлэл брэндийн эхлэлийн түүх хэзээнээс эхэлсэн бэ?

-Түүх бол тэртээ 2007 оноос эхэлсэн. Тухайн үед би 2-р курсийн оюутан байхдаа Ундрах Хөдөлмөр Зуучын Төвд дизайнераар ажилд ороод анхныхаа цалингаар Ж.Шижир найзтайгаа хамтарч Amjilt.com Ehlel.com Miniih.com гэсэн 3 домэйн нэрийг ээжийнхээ олон улсын картаар тус бүрийг нь 9$ -р худалдаж аваад Amjilt.com Ehlel.com 2 сайтаа тухайн үедээ эд моодонд орж байсан бүх төрлийн  программ  татдаг  Варез сайт хэлбэрээр ажиллуулж эхэлж байсан. Харин Miniih.com маань блогийн сайт байсан. Дотроо Microsoft шиг болно гэж л бодож эхэлж байсан.

Тэр үед  энэ гурван сайт хандалтаараа Gogo.mn, Olloo.mn гэсэн сайтуудтай энэ зэрэгцдэг байлаа. Харин 2010 онд Amjilt.com сайтаа багын найз Ж.Шижир тухайн үедээ зургаан сая төгрөгөөр худалдаж байсан юм. Мөн 2011 оноос HOSTMONGOL гэж нэрээр Монголд анх удаа .MN домэйн нэрийг 25 хан доллараар худалдаалах боломжийг нээж өгч хоёр жил шахуу энэ үйл ажиллагаагаа эрхэлсэн. 2013 оны намраас шууд л БНХАУ руу худалдаа хийх хүсэл идэвхтэй төрж эхэлсэн ба  зах зээлийг тэр дундаа үйлдвэрийн бүс болох ГУАНЖУ хотыг маш их сонирхдог болсон.  “Эхлэл ” брэндийн түүх ингэж л эхэлсэндээ.

-Ehlel Брэндийн утга агуулгын тухай тайлбарлавал?

-Ер нь миний багын мөрөөдөл бол Солонгосын Samsung, LG, Японы Toyota, Honda, Германы Benz, Хятадын Lenovo гэдэг шиг Монголын Ehlel болох.  Хүн бүхэнд  мөрөөдөл байдаг.  Харамсалтай нь ихэнх нь эргээд харахад мөрөөдөл хэвээрээ үлддэг. Харин үүнийгээ бодит болгох нь  миний зорилго, тэмүүлэл. Тийм ч учраас брэндийнхээ уриаг see your dream come to life буюу Мөрөөдөл тань амьдрал дээр хэрхэн биелэхийг хар гэсэн утгатайгаар өгсөн. 2016 оны 10 сар хүртэл БНХАУ-н Гуанжуд компаниа байгуулах оюуны өмчөө бүртгүүлэх, худалдаалах зүйлсээ үйлдвэрлэх, Алибабагийн Хятад Сапплэйр эрх авах зэрэг ажлуудаа маш нарийн хийсэн. Хятадын зах зээл, бизнесийн орчин, бизнесийн соёл зэрэг нь миний бодсоноос тэс өөр байсан болохоор тэрийг ойлгох, мэдрэх гэж, их цаг хугацаа зарцуулсан. Наад зах нь хэлний бэрхшээл. Гэвч ямар ч байсан өнөөдөр бол Хятадын зах зээлийг ойлгох ойлголт, арга зам, гарц, хэл ус, дадал зуршил маань хамаагүй дээрдсэн шүү. Ер нь бол үйлдвэрлэгч бүтээгч экспортлогч тэр дундаа олон улсад худалдаа хийж суръя гэвэл бид нар Америк, Орос, Европ гэхээсээ илүүтэй Хятадуудаас л сурах хэрэгтэй юм шиг бодогддог.

-Эхлэл брэнд Гуанжу хотод охин компаниа нээсэн гэсэн. Тэгэхээр бусад үндэсний үйлдвэрлэгч нараас хямд өртгөөр бүтээгдхүүнээ зах зээлд нийлүүлэх боломжтой гэж  үзэж болох уу?

-Одоо үед баялаг бүтээнэ гэдэг чинь заавал улсдаа үйлдвэрлээд улсынхаа хилээр гаргах тухай ойлголт байхаа больсон. Дэлхийн хаана ч баялгийг бүтээж болно. Гагцхүү тэр баялагийн мөнгийг  улс орон доо  авч ирэх нь чухал. Бүх хүн л Хятад руу мөнгөө өгч бараа бүтээгдэхүүн авч ирч байхад манай брэнд Хятадаар дамжуулж мөнгө олоод, тухайн мөнгөн урсгалаа эх орондоо оруулж ирж буйгаараа онцлог юм. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Дэлхийн улсууд руу худалдаалахад БНХАУ тэр дундаа Гуанжу хот хамаагүй өртөг багатай нь дээр үйлдвэрлэх боломж асар өндөртэй бүс нутаг юм.

Одоо үед баялаг бүтээнэ гэдэг чинь заавал улсдаа үйлдвэрлээд улсынхаа хилээр гаргах тухай ойлголт байхаа больсон. Дэлхийн хаана ч баялгийг бүтээж болно. Гагцхүү тэр баялагийн мөнгийг  улс орон доо  авч ирэх нь чухал.

-Монголын зах зээл, Alibaba.comийн сүлжээгээр дамжуулан борлуулалт хийх хоёрасар их зөрүүтэй биз?  

-Монголын хамгийн том худалдаа эрхэлдэг компани цаг, минут бүрт хэдэн төгрөгийн ашиг олдог вэ? Тэр компанийг Alibaba сүлжээгээр худалдаа эрхэлдэг дундаж нэгэнтэй харьцуулъя гэж бодвол сагсан бөмбөг, шар будаа хоёрыг  л харьцуулж буйтай адил  юм.  Сагсан бөмбөг нь Alibaba, шар будаа нь Монголын зах зээл. Хамгийн наад зах нь Монголд өдөр тутам борлуулалт хийдэг, борлуулалт өндөртэй компанид хэдэн зуун хүн ажиллах хэрэгтэй байдаг бол Alibaba дээр худалдаа хийж буй тэр жирийн нөхдүүд бэлэн хоолоо идээд, подвальд пийжүүгээ шимэнгээ
2-3 хүн ажиллаж байдаг. Тэгсэн хэрнээ тэд өдөрт хэдэн тэрбумыг олж байдаг.

-Монголчууд үндэсний хэв загварыг агуулсан хувцас хэрэглэлийг илүүд үздэг болсон байна. Танай компанийн Монгол загвартай куртик энэ өвлийн трэнд болж чадлаа.  Загвар зохион бүтээгчдийнхээ талаар танилцуулаач?

-Бид дэлхийн зах зээлд борлуулалтаа хийж байгаа учраас аль болох үндэсний хэв загвараа хадгалахыг эрхэмлэдэг. Монголчууд гэж харуулах зорилгоор. Бүтээгдхүүний загварыг  манай загвар зохион бүтээгчид өөрсдөө гаргадаг. Голлох загварыг  зохион бүтээгч Б.Түвшинтуяа, М.Дэлгэрцэцэг нар гаргасан байгаа. Ер нь бол үндэсний хэв маяг бүхий куртик бидний хувьд зах зээлээ судлах, шинэ зүйлийг хүлээж авах хэрэглэгчдийн реакцийг таних зорилготой байсан, энэ маань ч амжилттай болсон.

-Танай загвар, хийц, материалын онцлог?

 –Aibaba, Aliexpress,Taobao сүлжээгээр борлуулалт хийх тэр дундаа гадаадын зах зээл руу гаргаж  байгаа болохоор загвар хийц, өнгө гэх мэт маш олон зүйлээр өөр л байхгүй бол ялгарах магадлал нь буурчихдаг юм. Манай бүтээгдхүүний онцлог бол чанартай материал, тэс ондоо шийдэл байдаг.

-Өнөөдрийн байдлаар хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

-2016 оны 10 сараас  худалдаагаа эхэлсэн. Гэхдээ гадагшаа худалдаалах нь бидний үндсэн үйл ажиллагаа, гадаад зах зээлд  бол одоогоор 100 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалж байна. Үүнээс гадна дотооддоо худалдаалахаар  долоон нэр төрлийн бүтээгдэхүүн гаргасан байгаа. Энэ тоо мэдээж сар бүр нэмэгдээд явна. Хувцас үйлдвэрлэл бол зорилгын маань нэг л хэсэг.

-Монголдоо үйлдвэрлэлээрээ монополь болж байж гадны зах зээлд гардаг жишээ компаниудын дунд тогтсон. Танай байгууллага яагаад үүнийг эсрэгээр нь хэрэгжүүлсэн юм бэ?

-Би Монголд үйл ажиллагаа явуулаад сард нэг сая, дараа сар нь хоёр сая гэх мэт зарчмаар яваад байвал 10 жилийн дараа Монополь хэмжээний болж чадах уу? 1990-2000 оны хооронд бол боломжтой байсан биз. Харин одоо бол үнэхээр эргэлзээтэй асуудал. Харин огт мөнгөгүй байсан ч хамаагүй том зүйлээсээ зуураад бариад авбал нэг л мэдэхэд том зүйлийн амтыг жаахан ч гэсэн мэдрэнэ. Том зүйлийн хэлтэрхий нь жижиг зүйлийн хувьд аварга  шүү дээ. Хичээ! нэг л мэдэхэд ургацаа хураана гэдэг сайхан үг байдаг даа.

-Танай компанийн цаашдын зорилго?

-Компанийн хувьд бол гадны зах зээл уруу  аль хэдийн борлуулалтаа эхэлсэн. Гадагшаа хийж буй борлуулалтын түвшин Гуанжугаас худалдаалагч бай, Монголоос худалдаалагч бай, нийлбэр дүнгээрээ  Монголын №1 татвар төлөгч байгууллагын хэмжээнд хүрнэ. Өөрөөр хэлбэл Эрдэнэтийн хэмжээнд хүрч байж миний зорилгын нэг алхам биелэнэ. Ер нь бол зорилго маань гурван том алхамтай. Энэ зөвхөн эхнийх нь хамгийн сүүлийн алхам бол Монголыг “Ehlel” Брэндээр төсөөлдөг болгох. Энэ алхам миний хувьд үүлний цаагуур байгаа юм шиг буюу хийсвэр төсөөлөл биш, харин уулын цаана байгаа уул шиг л харагддаг.

-Улирал бүр энгийн боловч ямар нэгэн өвөрмөц зүйл агуулсан коллекци гаргана. Түүнийгээ Монголдоо гэхээсээ илүүтэйгээр  гадагшаа түлхүү худалдаална гэсэн зорилго тавьсан, энэ маань  өнөөдөр биелэлээ олсон байгаа. Өөрөөр хэлбэл системд орсон гэсэн үг. Ер нь бол брэнд бүтээх наймаачин болох гэдэг бол  тэнгэр газар шиг тэс өөр зүйл. Манай хувьд ALiexpress, Alibaba дээр ойрын 3-5 жилдээ брэнд болно гэж ярих нь ямар ч утгагүй харин зүгээр маш их борлуулалт хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Alibaba бол бидний хувьд мөнгө олох уурхай, саалийн үнээ юм. Брэнд бүтээх ажиллагаагаа Монголоосоо аажим аажмаар явуулна.

-Монголд үйлдвэрлэл явуулах, Хятадад үйлдвэрлэл явуулах хоёрын ялгаатай талыг та хэрхэн харсан бэ?

-Энгийн нэг жишээ хэлье. Монголд 500 ширхэг цамц үйлдвэрлэхээр бол процедур ойролцоогоор сар орчим болно. Харин Хятадад энэ процедурыг 1 цагийн дотор л гүйцэтгэх боломжтой. Өөрөөр хэлбэр хурд, үнийн ялгаа асар их. Тэгээд ч Монголд хийсэн цамцыг Монголоос Герман руу тээвэрлэх, Хятадаас тээвэрлэх хоёр тэнгэр, газар шиг ялгаатай шүү дээ.

Энгийн нэг жишээ хэлье. Монголд 500 ширхэг цамц үйлдвэрлэхээр бол процедур ойролцоогоор сар орчим болно. Харин Хятадад энэ процедурыг 1 цагийн дотор л гүйцэтгэх боломжтой. Өөрөөр хэлбэр хурд, үнийн ялгаа асар их.

-Эхлэл брэнд хувцас загвараас гадна өөр зүйл гаргах уу?

-Энэ ондоо багтаагаад гар утас гаргана. Гэхдээ бэлэн загвар дээр логогоо наах биш бүхий л концефцийг нь шинээр бодож төлөвлөж хийнэ. Брэндийг хаана ч үйлдвэрлэж болно. Харин санаа нь  давхардахгүй байх ёстой. Үүний хамгийн тод жишээ нь Apple шүү дээ. Концефцийг АНУ-д үйлдвэрлэлийг Хятадад хийдгийг хүн бүр мэднэ. Үүн шиг Ehlel – г Монголд зохиогоод Хятадад үйлдвэрлэж, дэлхийн бусад  улсад худалдаална.

Холбоотой мэдээ

Х.Ганхуяг: Би бизнесийн орчныг эрүүл болгох гэж улс төрд орсон

-УИХ-ын сонгуульд та нийслэлийн Баянгол дүүргээс нэр дэвшиж, сонгогдлоо. Энэ удаагийн парламентад за

2020-08-05

О.Цогтгэрэл: Tөр иргэдийн орлогыг дэмжих хөшүүрэг бий болгож чадахгүй байна

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлтэй ярилцлаа. -Таны хувьд Увс аймгийн сонгогчдын саналыг авч, Монгол

2020-08-05

“Хөзрийн хатан”, хар домын шидтэн Н.Доржмаа: Халуун хоолтой ч хүйтэн сэтгэлээр сүлүүлсэн амьдралд цөхөрч болохгүй

Өдгөө Монголд хөзрийн мэргэ төлөг, заслын аргаар цор ганцаархнаа олонд танигдсан эмэгтэй бол Наранжа

2020-08-04

Санал асуулга

Есдүгээр сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...