Марк Лайта гэх залуу зурагчин могойн зураг авах дуртай ажээ. Тэрээр өөрийн авсан зургуудаа нэгтгэн “Serpentine” нэртэй ном гаргахаар мамба гэх үхлийн аюулт могойн зураг авжээ. Зураг авалтын үеэр могой гэнэт уурлаж зурагчин руу дайрсан байна. Зурагчин тэр талаар ярихдаа “Яг л 2 үзүүртэй сэрээгээр хөл рүү минь зоох шиг болсон. Тэрхэн зуур би яг энэ мөчийг л зургийн хальснаа буулгах ёстой юм шүү гэж бодсон. Тэгээд л зургийг нь авсан даа” гэжээ.
Аюулгүй байдлын үүднээс зураг авалтын багийнхан могойн хорыг авсан байсны азаар зурагчин амьд үлдсэн байна.
0 cэтгэгдэлтэй